Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

Хятад улс өөрсдийн зохион бүтээсэн цөмийн реакторт ашиглах технологийн төслөө баталлаа

Хятад улс өөрсдийн зохион бүтээсэн цөмийн реакторт ашиглах технологийн төслөө баталлаа

Хятад улс өөрийн цөмийн эрчим хүчний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэгэн чухал алхмыг хийлээ. Тус улсын хяналтын байгууллага болох Хятадын эрчим хүчний газар (ХЭХГ)-аас өөрсдийн зохион бүтээсэн технологиор Фуцин ЦЭХС-ын Хуалонг-1 реакторын 2 блок, Гуанси мужийн Фанганчен ЦЭХС-ын 2 блок барих төслийн үйл ажиллагааг баталгаажуулав. Энэхүү технологийг Хятадын Цөмийн эрчим хүчний ерөнхий газар болон CNNC хамтарч боловсруулсан байна.

ХЭХГ-аас барилгын ажлыг явуулахдаа 85-аас доошгүй хувийг дотоодын эд ангиар бүрдүүлэх шаардлагыг тавьсан бөгөөд барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг энэ оны сүүлээр өгөхөөр ярилцаж байгаа аж.

Хятадын “Securities Daily ” сонинд энэхүү үйлдлийг ЗГ-аас цөмийн эрчим хүчний хөгжлийг хурдасгах бодлогын нэг үр дүн гэсэн байна. Харин олон улсад 2011 онд болсон Фукушимад болсон ослоос үүдэлтэй цөмийн салбарын уналт аажмаар үгүй болж байгааг харуулсан үйл явдал боллоо гэсэн байна.

Дашрамд дурьдахад Хятадын эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу 2015-2030 оны хооронд эрчим хүчний 101 блок барихад 1,2 их наяд юань буюу 196 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Мөн Хятад улс Пакистанд өөрсдийн технологиор 8 реактор, Румынд 2 реактор барих гэрээ байгуулсан байна. Шинжээчид үүнийг Хятадын цөмийн салбарын ирээдүй гэгээтэй байна гэж дүгнэжээ.