Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Монгол, Францын цөмийн эрчим хүчний бодлогын талаар санал солилцлоо

Монгол, Францын цөмийн эрчим хүчний бодлогын талаар  санал солилцлоо

Монгол Францын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг нээж Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг, Францын Гадаад худалдаа, аялал жуулчлал, хилийн чанад дахь Франц иргэдийн асуудал эрхэлсэн Төрийн сайд М.Фэкл нар оролцож үг хэлсэн бөгөөд энэ үеэр Цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны талаар Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр мэдээлэл хийлээ.

Хурлаар Монгол, Францын цөмийн эрчим хүчний бодлогын талаар харилцан мэдээлэл солилцох, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах, тухайлбал хорт хавдарын оношилгоо, эмчилгээний орчин үеийн технологийг нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн юм. Мөн Цөмийн энергийн газрын цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лабораторын техникийн чадавхыг бэхжүүлэх зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцлээ.

Энэхүү ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулснаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон бусад салбарын харилцааг цаашид идэвхижүүлэх зорилт, арга зам, хэтийн төлөвийн талаар мэдээлэл солилцох, мөн Европын орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны түвшинг ахиулахад чухал ач холбогдолтой юм.