Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Энэтхэгт 12 станц барихаар тохиролцлоо

Энэтхэгт 12 станц барихаар тохиролцлоо

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Энэтхэг улсад төрийн айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр тал эрчим хүчний үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зуржээ. Уг гэрээгээр Оросын “Росатом” цөмийн энергийн байгууллага 20 жилийн хугацаанд Энэтхэг улсад 12 цөмийн эрчим хүчний станцбарих юм байна. Эхний зургаан байгууламжийг хаана, хэзээ барихыг айлчлалын төгсгөлд шийдвэрлэнэ.

Путин айчлалынхаа эхэнд Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцжээ. Тэрээр хэлэхдээ “Энэтхэгийн ард түмэн намайг найрсаг дотно хүлээн авлаа. Сайн уулзалт, сайн хүлээн авалт зохион байгуулсан Энэтхэгийн удирдлагууд тэр тусмаа Ерөнхий сайд Моди танд талархалаа илэрхийлмээр байна” гэж хэлжээ. Моди Ерөнхийлөгчид талархалаа илэрхийлээд “Энэтхэг ямар ч үед Оросын ард түмэнд туслах болно” гэсэн байна. Путин ирэх долоо хоногт Япон улсад айлчлах аж.

 

Эх сурвалж: www.dailymail.co.uk