Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Сургалт

Дотоод сургалтыг зохион байгуулахаар боллоо.

Цөмийн энергийн комиссын Ажлын албаны даргын А/23 тоот тушаалаар нийт албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ажлын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дотоод сургалтыг зохион байгуулахаар боллоо.

Тус сургалт ОУАЭА, АЦХАФ болон бусад олон улсын чанартай сургалт семинарт хамрагдсан албан хаагчдынилтгэл, Монгол Улсын эдийн засагт ач холбогдол бүхий төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад шаардлагатай эдийн засаг, хууль эрх зүй, бүртгэл мэдээлэл, Төрийн алба, төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны бичиг, хэрэг хөтлөлт, төрийн болон байгууллагын нууц ,байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудал зэрэг сэдвүүдээр долоо хоног бүрийн Пүрэв гаригт Ажлын албаны хурлын танхимд зохион байгууллагдана.