Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

“Техникийн хамтын ажиллагааны төсөл, төслийн загвар боловсруулах логик тогтолцооны арга” сэдэвт үндэсний сургалт амжилттай явагдаж байна.

“Техникийн хамтын ажиллагааны төсөл, төслийн загвар боловсруулах логик тогтолцооны арга” сэдэвт үндэсний сургалт амжилттай явагдаж байна.

Цөмийн Энергийн Комиссын Ажлын албанаас Олон улсын атомын энергийн агентлагтай хамтран “Техникийн хамтын ажиллагааны төсөл, төслийн загвар боловсруулах логик тогтолцооны арга” сэдэвт үндэсний сургалтыг 2015 оны 7 дугаар сарын 6-наас 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

 Сургалтад ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Франсис Гзавие Кампбел илтгэл тавьж, Цөмийн судалгааны төв, Хавдар судлалын үндэсний төв, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Геологийн төв лаборатори, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Уул уурхайн яам, Физик технологийн хүрээлэн,Үндэсний лавлагаа лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг 13 байгууллагын нийт 24 мэргэжилтэн хамрагдаж байна.