Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

“Цөмийн энерги ба цацрагийн аюулгүй байдал” олон улсын бага хурал амжилттай болж өндөрлөлөө

“Цөмийн энерги ба цацрагийн аюулгүй байдал” олон улсын бага хурал  амжилттай болж өндөрлөлөө

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Дэлхийн изотопын зөвлөл, БНСУ-ын Цөмийн нийгэмлэг болон Монгол Улсын “Цацрагийн аюулгүй байдал цөмийн технологийн мэргэжлийн холбоо”ТББ хамтран “Цөмийн энерги, цацрагийн аюулгүй байдал”сэдвээр олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо 2015.07.06-07 –ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус бага хуралд Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Мэдээлэл, дүн шинжилгээний алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШУА –ийн Физик технологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, МУБИС, Цацрагийн аюулгүй байдал, цөмийн технологийн мэргэжлийн холбоо, Монголын Цацрагийн хамгаалалтын нийгэмлэг зэрэг 8 байгууллагын 45 эрдэмтэн, судлаачид, БНСУ-аас Шинжлэх ухаан, технологийн яамны сайд асан, доктор Күн Мо Чанг, Цацрагийн хэрэглээний холбооны Ерөнхийлөгч, Дэлхийн изотопын зөвлөлийн Ерөнхийлөгч асан, доктор Мюунг Чүл Лее тэргүүтэй Дэлхийн изотопын зөвлөл (WCI),Солонгосын Атомын Энергийн Судалгааны Хүрээлэн (KAERI), Солонгосын Цөмийн Аюулгүй Ажиллагааны Хяналтын Газар (KINS), Солонгосын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль(KAIST), Iljin Radiation Engineering Co., Hojin Industrial Co. (CEO), Sentinel Asia (CEO) зэрэг байгууллагын 14 төлөөлөгч оролцлоо.

Бага хурлаар Монгол Улс болон БНСУ –ын цөмийн энергийн салбарын бодлого, цөмийн технологи, цөмийн эрчим хүчний болон судалгааны реактор, цөмийн төхөөрөмж, салбарын хүний нөөцийн хөгжил болон цацрагийн хяналт, аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн талаар илтгэлүүд хэлэлцэгдлээ. 

Үүнээс гадна 2 орны эрдэмтэн, судлаачид цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал бодлоо солилцсон байна.