Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Хятад улс Өмнөд Иранд хоёр цөмийн цахилгаан станц барина

Хятад улс Өмнөд Иранд хоёр цөмийн цахилгаан станц барина

Хятад улс Иранд хоёр Цөмийн эрчим хүчний станц барих талаар  Ираны атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Салехи лхагва гаригт мэдэгджээ. Уг станц хөрш Оман улсын ойролцоо Макран эрэг дээр байрлах юм.  

"Ирэх хоёр, гурван жилийн дараа бид нэгэн зэрэг Иранд дөрвөн цөмийн эрчим хүчний станц барина. Үүнд 20000 гаруй инженер, цөмийн физикийн эрдэмтэн, судлаачид барихад оролцох талаарх мэдээллийг ISNA агентлаг Салехийг иш татжээ.

Салехийн хэлснээр Иран улсад хүнд усны нөөц нь "хангалттай" байгаа бөгөөд энэ нь 90 тонн гаруй, мөн одоогоор уран найман тонн орчим байна.
Ираны цөмийн эрчим хүчний үндэсний үйлдвэрлэл "Одоо зардал, үр ашгийн хувьд аль аль нь тохиромжтой шинэ үе шатанд орж байна" гэж Али Акбар Салехи мэдэгджээ.

Тегеран болон P5 + 1 /НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн бүлэг дээр нэмэх ХБНГУ/ хоорондын Ираны цөмийн хөтөлбөрийн маргаантай асуудал хэлэлцээ бараг хоёр жилийн дараа шийдэгдсэнээр гэрээ эцсийн тохиролцоонд хүрсэн байна.

Эх сурвалж: www.nuclearpowerdaily.com