Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Ажлын албаны Ёс зүйн хороог байгуулагдав.

Цөмийн энергийн комиссын ажлын албаны даргын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/32 тоот тушаалаар "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм", "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам"-ыг тус албанд хэрэгжүүлэн ажиллах үүрэг бүхий Ёс зүйн хороог дор дурдсан бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Үүнд:

Дарга - Тамгын газрын дарга

Гишүүд - Цөмийн технологийн бодлогын газрын мэргэжилтэн, Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын мэргэжилтэн

Нарийн бичгийн дарга - Хүний нөөцийн асуудал хариуцсан шинжээч