Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

Мицубиши бага оврын реактор SMR-160 бий болгоход оролцоно

Мицубиши бага оврын реактор SMR-160 бий болгоход оролцоно

 

«Holtec Intl.» Инженеринг компани SMR-160 бага оврын модульчлагдсан реакторын тоон системийн удирдлага, хамгаалалтыг боловсруулах ажилд "Mitsubishi Electric корпораци» -ийн охин компани MEPPI   /Mitsubishi Electric Power Products Inc./-г татан оролцуулана.

MEPPI удирдлага болон хамгаалалтын систем, түүнчлэн хүн-систем интерфейс тоног төхөөрөмжийн инженерийн зураг төслийг боловсруулна гэж «Holtec Intl.» 08.05-ны өдөр мэдэгдэв.

Үүнээс гадна MEPPI, SMR160 баригдах боломжтой улс орнуудад тусгай зөвшөөрөл авахад шаардагдах баримт бичгийн бүрдүүлэлтийг хангах юм байна.

Holtec-ийн 160 MВтцах хүчин чадалтай бага оврын модульчлагдсан реактор бага баяжуулсан ураны түлш ашиглах юм. Станцын цөмийн реакторын гол хэсэг болон уур хангамжийн системийн бүрэлдэхүүн хэсэг газар доор далд орших болно. Зураг төслөөр реактор унтрасны дараа идэвхгүй хөргөх систем ажиллах тул, реакторын үлдэгдэл дулааныг зайлуулахын тулд шахуурга насос гэх мэт ямар ч идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг, дотроосоо болон гаднаас эрчим хүч авах шаардлагагүй болно. Хүчтэй байгалийн гамшиг, хорлон сүйтгэх үйл ажиллагааны үед, бүр станц операторгүй болсон ч гэсэн "алхах зайд аюулгүй" систем - реактор, түүний ашигласан түлшний нөөцийг аюулгүй хэвээр байлгана гэж Holtec тайлбарлаж байна.