Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

ОХУ, Египет улстай цөмийн эрчим хүчний станц барих гэрээ байгуулна

ОХУ, Египет улстай цөмийн эрчим хүчний станц барих гэрээ байгуулна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины энэ оны эхээр Египет Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Египетийн Ерөнхийлөгч Абдель-Фатта Эль-Сисси анхны цөмийн эрчим станц барих төслийн төлөвлөгөөний талаар мэдэгдсэн. Тэрхүү айлчлалын хүрээнд ОХУ-ын атомын энергийн улсын корпораци Росатом, Египетийн Цахилгаан эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний яам хамтран төслийн талаар дэлгэрэнгүй хэлэлцүүлэг хийх болсноо зарласан. Түүнчлэн, Росатомын Гадаад орон хариуцсан компани, Египетийн Цөмийн эрчим хүчний газартай далайн усыг цэвэршүүлж давсгүйжүүлэх байгууламж бүхий цөмийн эрчим хүчний станц барих төсөл боловсруулах гэрээнд гарын үсэг зурсан байна.

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитри Медведев өнгөрсөн 7 хоногт Египет улсад айлчилж, Аль-Aхрам сонинд өгсөн ярилцлагадаа "Цөмийн эрчим хүч бол Орос-Египетийн хамтын ажиллагааны стратегийн салбар юм. Египет улс цөмийн салбарт бүс нутгийн тэргүүлэгч болоход нь туслахад Орос улс бэлэн байна” гэж хэлсэн байна.

Мөн тэрээр “Ерөнхийлөгч Путины 02 дугаар сард хийсэн айлчлалын үеэр байгуулсан гэрээнд цөмийн эрчим хүчний станцын техникийн үзүүлэлтүүд, блокын тоо, түүнчлэн худалдааны гол нөхцөлүүд зэргийг тохиролцсон. Шинээр зурах Засгийн газар хоорондын гэрээнд эдгээрийг мөн тусгасан байгаа бөгөөд гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болсон” гэж хэлжээ.

Медведев “Японы Фукушима-1 ослын дараа боловсруулсан аюулгүй ажиллагааны систем бүхий хамгийн орчин үеийн цөмийн эрчим хүчний технологио Египет улсад санал болгож байна” гэж онцлон тэмдэглэв.

“Шинэ баримт бичигт өндөр түвшиний хоёр талын уулзалтын үеэр гарын үсэг зурах төлөвтэй байна" гэж тэр хэлсэн байна.

Хоёр улсын холбогдох байгууллагууд цөмийн эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, ОХУ-ын Засгийн газрын зээлийн тухай гэрээ, хэлэлцээр байгуулах тал дээр эрчимтэй зөвлөлдөж байна хэмээн тэрээр нэмж хэлэв.

Орос, Египетийн компаниуд энэхүү төсөл нь Египетийн аж үйлдвэрийн салбарт, түүний дотор барилгын салбарт олон мянган тооны ажлын байрны захиалга үүсгэх болно гэж үзэж байгаа бөгөөд гэрээний багцыг бэлтгэж байна. "Тэд энэ намар гарын үсэг зурсан байна гэж үзэж байна" гэжээ.

Орос Улс нь ОХУ-ын цөмийн байгууламжуудад Египетийн мэргэжилтнүүдийг сургах, мэргэжил дээшлүүлэх "өргөн боломж" олгоно. "Бид Египетэд цөмийн эрчим хүчний станцын ажилтан бэлтгэхэд туслах болно. Энэ жил эхний 50 орчим Египетийн оюутнууд хэд хэдэн мэргэжлийн чиглэлээр ОХУ-ын их, дээд сургуулиудад сурч эхэлнэ" гэж тэр хэлсэн байна.

Ерөнхий сайд Медведев цөмийн энерги, сансар судлал, дэвшилтэт технологийг энхийн зорилгоор ашиглах салбарт Арабын улс орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх болно хэмээн ярилцлагадаа дурджээ.

Эх сурвалж: World Nuclear News