Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

Дэлхийд 438 нэгж ажиллаж, 67 нэгж баригдаж байна

Дэлхийд 438 нэгж ажиллаж, 67 нэгж баригдаж байна

Өнөөгийн байдлаар дэлхийд Цөмийн эрчим хүчний станцын 438 нэгж ажиллаж /Японы түр зогсоосон реакторуудыг оролцуулаад/,  67 ширхэг нэгж баригдаж буй статустай байна. Үүнийг ОУАЭА-аас дэмждэг PRIS мэдээллийн санд дурдсан байна.

Энэ жил зургаан нэгж ашиглалтанд орсноос 5 нэгж БНХАУ-д ашиглалтанд оруулсан байна.

Хамгийн сүүлд Fuqing ЦЭХС-ын СРR-1000 реактортой 2 дугаар нэгжийг 08.06-ны өдөр ашиглалтанд оруулжээ.

Үүнээс гадна, гурван нэгжийн барилгын ажил эхэлсэн - бүгд БНХАУ-д.

Сүүлийнх нь 07.24-нд Hongyanhe ЦЭХС-ын ACPR-1000 реактортой 6 дугаар нэгжийн барилгын ажил юм.

Эцэст нь 2015 онд зогсоосон зургаан нэгжийн тавыг нь Японд, нэг нь Германд юм.

Эх сурвалж: www.atomic-energy.ru