Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Азийн цөмийн хамтын ажиллагааны форумын удирдах албан тушаалтнуудын 16 дугаар хурал боллоо

Азийн цөмийн хамтын ажиллагааны форумын удирдах албан тушаалтнуудын 16 дугаар хурал боллоо

Азийн цөмийн хамтын ажиллагааны форумын гишүүн орнуудын бодлого зохицуулалтын удирдах албан тушаалтнуудын 2015 оны уулзалт энэ сарын 4-5-ны өдрүүдэд Япон Улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдлаа. Уулзалтад форумын гишүүн 12 орны үндэсний төлөөлөгч нар оролцсон бөгөөд Монгол Улсаас тус комиссын Ажлын албаны Цөмийн Технологийн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Чадраабал оролцлоо.

Уулзалтаар энэ оны 12 сард болох тус форумын Сайд нарын түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хангах, уулзалтаар ярилцах сэдэв, форумын төслийн шинэ чиглэл  болон форумын үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой бусад асуудлуудыг хэлэлцсэн байна. Энэ жилийн Сайд нарын түвшний уулзалтаар Дэлхий дахинаа тулгамдаж буй цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд цөмийн технологийн үүрэг, оролцоо гэсэн сэдвээр санал солилцох юм.

Азийн цөмийн хамтын ажиллагааны форум нь 2000 онд Япон Улсын санаачлагаар анхлан байгуулагдсан бөгөөд Азийн орнуудын цөмийн энергийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл солилцох олон улсын байгууллага юм.   

Монгол Улс нь Азийн цөмийн хамтын ажиллагааны форумын гишүүн орноор 2010 онд элссэн бөгөөд тус форумын хүрээнд хэрэгжиж буй хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүнс хөдөө аж ахуй, аж үйлдвэр, цацрагийн хамгаалалт болон цөмийн аюулгүй ажиллагаа зэрэг бүсийн 10 гаруй төсөлд идэвхтэй оролцож байна.