Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

Япон улс цөмийн эрчим хүчний станцуудаа ашиглаж эхэллээ

Япон улс цөмийн эрчим хүчний станцуудаа ашиглаж эхэллээ

Фукушимагийн ослоос хойш зогсонги байдалд байсан Японы цөмийн эрчим хүчний станцууд эхнээсээ ажиллаж эхэллээ. Сэндай цөмийн эрчим хүчний станцыг асаах үйл ажиллагаа эхэлсэн байна.

Японы Кюүшү цахилгаан эрчим хүчний компани 08 дугаар сарын 10-ны өдрийн 10:30-д Сэндай цөмийн эрчим хүчний станцын нэгдүгээр реакторын голомтоос удирдлагын савааг гаргах процесс эхэлсэн хэмээн мэдэгдлээ. 890 MВт хүчин чадал бүхий энэхүү даралтат усан реактор тус өдрийн 23:00 цаг гэхэд бүрэн хүчин чадалдаа хүрч, 08 дугаар сарын 14-нд эрчим хүчний сүлжээнд холбогдож, цахилгаан эрчим хүч нийлүүлж эхлэх юм байна. Үйлдвэрлэсэн цахилгаан нь аажмаар өсч, гүйцэтгэлийн шалгалт хийсний дараа буюу 09 дүгээр сарын эхээр хэрэглэгчдийн гар дээр очно хэмээн төлөвлөж байна.

Японы өмнөд хэсэгт орших Кюүшү арлын Кагошима мужийн Сэндай цөмийн эрчим хүчний станцын 1-р блок нь 2013 оны есдүгээр сард холбогдох байгууллагуудаас дахин ажиллуулах боломжтой хэмээн шийдвэрлэж, зөвшөөрөл авсан анхны реактор юм.

Кюүшү цахилгаан эрчим хүчний компанийн ерөнхийлөгч Мичиаки Уриу "Бид үүнийг Японы цөмийн салбарт маш чухал алхам гэж харж байна. Хэзээд аюулгүй байдалд нэн тэргүүний ач холбогдол өгч, Цөмийн хяналтын байгууллагын хяналт, шалгалтад чин сэтгэлээсээ хандаж, хүчин чармайлт гаргах болно” хэмээн хэлжээ.

Сэндэй цөмийн эрчим хүчний станцын хоёр блокыг 2011 оны 05 болон 09 дүгээр сард төлөвлөгөөт хяналт хийхээр унтраасан байсан. Учир нь 2011 оны 03 дугаар сард болсон Фукушима Дайчи цөмийн станцын ослын дараа нэвтрүүлсэн аюулгүй байдлын шинэ стандартыг хангасан гэдгийг батлах хүртэл Япон улс бүх цөмийн реакторуудаа ажиллуулахыг хойшлуулаад байсан. Кагошима мужийн орон нутгийн иргэдийн санал, дэмжлэг нь энэхүү Сендай станцын цөмийн реакторуудыг дахин ажиллуулахад ихээхэн нөлөөлжээ.

Кюүшү компанийн зүгээс хоёр блокыг ажиллуулж эхлэх өргөдлөө 2013 оны 07 дугаар сард гаргаж байсан. Ингээд Цөмийн хяналтын байгууллагаас ашиглалтын зөвшөөрөл, аюулгүй ажиллагааны зөвшөөрөл олгох, барилгын төлөвлөгөө, аюулгүй ажиллагааны төлөвлөгөөг батлах гэх мэт холбогдох бүх арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлсний үр дүнд эдгээр реакторууд дахин ажиллах болсон.

Энэ мэтчилэн Япон улс эхний хэд хэдэн цөмийн эрчим хүчний реакторуудыг хэвийн ажиллагаанд оруулсны дараа бусад 20 гаран реакторуудаа дахин ажиллуулах арга хэмжээг хурдавчлахаар зорьж байна. Сендай станцын 2 дугаар блокын ажиллагааг дараагийн хоёр сарын дотор  эхлүүлэх төлөвтэй байна.

Японы засгийн газар 2030 он гэхэд өөрийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 20-22% -ийг цөмийн эрчим хүчээр хангах саналыг дэвшүүлсэн байна. Энэ нь 2013 оны санхүүгийн жилтэй харьцуулахад нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 26% -аар бууруулах төлөвлөгөөний нэг хэсэг болох юм.

Researched and written
by World Nuclear News