Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

ОХУ, Мексик улс хооронд цөмийн салбарт байгуулсан гэрээ хүчин төгөлдөр боллоо

ОХУ, Мексик улс хооронд цөмийн салбарт байгуулсан гэрээ хүчин төгөлдөр боллоо

Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад хамтран ажиллах тухай ОХУ, Мексик улсын Засгийн газар хоорондын гэрээ хүчин төгөлдөр болсон хэмээн ОХУ-ын атомын энергийн улсын корпораци Росатом мэдэгдлээ. Хоёр орон тус гэрээнд 2013 оны 12 дугаар сард гэрээнд гарын үсэг зурсан юм.

"ОХУ-ын Гадаад хэргийн яаманд ирүүлсэн ноот бичгийн дагуу гэрээ 2015 оны 07 дугаар сарын 18-нд хүчин төгөлдөр болсон" хэмээн Росатомын төлөөлөгч хэлэв.

Тус баримт бичиг нь өргөн хүрээнд цөмийн энергийн салбарт хамтран ажиллах эрх зүйн орчинг бий болгох үндэс болно хэмээн үзэж байна. Үүнд: суурь болон хавсарга судалгаа; цөмийн эрчим хүчний болон судалгааны реакторын загвар, барилга угсралт, ажиллагаа, ашиглалтын хугацааг уртасгах, ашиглалтаас гаргах, сургалт, хүний нөөц; цөмийн түлшний циклийн үйлчилгээ, түлшний хангамж, цацраг идэвхт хаягдлын менежмент; цөмийн эрчим хүчний болон судалгааны реакторын материал, эд ангийн загвар, үйлдвэрлэл; цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, цацрагийн хамгаалалт, ослын үед авах хариу арга хэмжээ; цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалалтын зохицуулалт, цөмийн байгууламж, цацрагийн үүсгүүр, хадгалах байгууламж, цөмийн материал, цацраг идэвхт бодисын биет хамгаалалтын хяналт, удирдлага зохицуулалт; изотопийн үйлдвэрлэл, тэдгээрийн аж үйлдвэр, анагаах ухаан, хөдөө аж ахуйн салбар дахь хэрэглээ; цөмийн физик, цөмийн энергийн салбарын мэргэжилтэн бэлтгэх, сургах зэрэг болно.

Хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийг хөгжүүлэх, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахтай холбоотой асуудлаар цаашид зөвлөлдөх хамтарсан удирдах хороо байгуулах асуудлыг гэрээнд тусгасан байна.

Талууд тодорхой төсөл, судалгаа хийх, шинжээчид солилцох, семинар, бага хурал зохион байгуулах, боловсрол, судалгаа шинжилгээ, техникийн ажилтнуудын сургалт, сурталчилгаа, шинжлэх ухаан, техник технологийн мэдээлэл солилцох хамтарсан ажлын хэсгүүд байгуулан гэрээний хэрэгжилтийг хангахаар тохиролцсон байна.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org/