Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлын тухай дүрэм

Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлын тухай дүрэм

Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлын дүрмийн эмхтгэлийг 2003 оны 9 сарын 8-ы өдрийн Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-н Удирдах Зөвлөлийн шийдвэрээр баталсан. Энэхүү эмхтгэлийг 2001 оны 3 дугаар сард батлагдсан IAEA/CODEOC/2001 тоот хэвлэмэл эмхтгэлийн оронд ашиглагдана. Тус эмхтгэл нь 2003 оны 3 дугаар сард Вена хотод зохион байгуулагдсан Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй ажиллагааны талаархи Олон улсын Чуулга уулзалтаас гарсан чухал зөвлөгөөнүүдийг багтаасан болно.

2003 оны 6 сард Францын Эвиан хотод болсон Их Наймын уулзалтаар үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлаар мэдэгдэл гаргаж, энэхүү мэдэгдэлдээ улс орон бүрийг өөрсдийн цацрагийн үүсгүүрт тавих хяналтаа сайжруулах, тус эмхтгэлд дурьдсан дүрмийг дагаж мөрдөхийг уриалсан байна.

2003 оны 3 дугаар сард зохион байгуулагдсан техникийн болон хууль зүйн шинжээчдийн уулзалтаар зарим нэр томьёонд өөрчлөлт оруулсан ба энэ нь тухайн улс орны хувьд илүү зохимжтой нийцтэй байлгахад чиглэгдсэн юм.

Техникийн болон хуулийн шинжээчдийн хоёрдугаар уулзалт 2003 оны 3-р сард зохион байгуулагдсан. Энэхүү уулзалтаар дүрмийн хамрах хүрээг тодорхойлох ажлын хүрээнд болон импорт экспортын хяналттай холбоотой зарим нэг заалтуудыг нэмж оруулах тал дээр тодорхой ахиц дэвшил гарч чадсан.

Эцэст нь, 2003 оны 7-сард зохион байгуулагдсан техникийн болон хууль зүйн шинжээчдийн уулзалтаар дүрмийг дахин хянаж, нэгдсэн зөвшилцөлд хүрсэнээр 2003 оны 9-р сарын 19-нийөдрийн удирдах зөвлөлийн шийдвэрээр тус дүрмийг баталсан.

ОУАЭА-ын хэрэг эрхлэх газрын үзэж буйгаар энэхүүбаримт бичгийг амжилттай хэрэгжүүлснээр тухайн Улс орон цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдалд бүрэн хяналт тавих боломжтой болно.

Эх сурвалж: http://www-ns.iaea.org/tech-areas/radiation-safety/code-of-conduct.asp