Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

МУ-ын Цөмийн энергийн комиссын ажлын алба, Японы атомын энергийн агентлагийн Хүний нөөцийг хөгжүүлэх төв хоорондын зөвлөлдөх хорооны уулзалт болж байна

МУ-ын Цөмийн энергийн комиссын ажлын алба, Японы атомын энергийн агентлагийн Хүний нөөцийг хөгжүүлэх төв  хоорондын зөвлөлдөх хорооны уулзалт болж байна

Цөмийн энергийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаар Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Япон улсын атомын энергийн агентлагийн хамтарсан зөвлөлдөх хорооны хурал 2015 оны 08 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Улаанбаатархотод зохион байгуулагдаж байна.

Уулзалтад Японы атомын энергийн агентлагийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн ерөнхий менежер, ахлах судлаач ноён Акихидэ Хидака, Цөмийн салбарын олон улсын хүний нөөцийн тасгийн нарийн бичгийн дарга хадагтай Маюука Шимада нар, Монгол Улсын ЦЭК-ын ажлын албаны Тамгын газрын дарга Х.Насанбат, Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Туяацэцэг болон холбогдох мэргэжилтнүүд, МУИС-ын Цөмийн физикийн судалгааны төвийн захирал С.Даваа, ШУТИС-ийн профессор Б.Түмэндэмбэрэл нарын хүмүүс оролцож, Монгол улсын цөмийн энергийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх асуудал, сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн талаар хэлэлцэж байна. Японы төлөөлөгчид 20-ны өдөр МХЕГ, МУИС-ЦФСТ-д ажиллана.