Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийин анхааралд

2009 оны 9-р сарын 22, Мягмар гариг, 18:03

Цөмийн энергийн тухай хууль батлагдсантай холбогдуулан уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө олгодсон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу шинэчлэн бүртгэх ажил явагдаж байна. Тусгай зөвшөөрлүүдийг шинэчлэн бүртгүүлэх өргөдөл, материалыг ЦЭГ -ын даргын 2009 оны 120 дугаар тушаалаар баталсан түр журмын дагуу бүрдүүлж, Цөмийн энергийн газарт 2009 оны 11 дүгээр сарын 1-ний дотор ирүүлнэ үү.

Цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинэчлэн бүртгэх, олгох үйл ажиллагааны түр журамтай энд дарж танилцана уу.

Тусгай зөвшөөрлийн маягтуудтай энд дарж танилцана уу.

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 23, Лхагва гариг, 15:42