Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Сургалт

"Ураны уурхайн цацрагийн аюулгүй ажиллагаа ба байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" сэдэвт сургалт болж байна.

Монгол Улс болон Европын холбооны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Ураны олборлолт, боловсруулалтын хяналтын тогтолцоог бий болгох нь” төслийн хүрээнд "Ураны уурхайн цацрагийн аюулгүй ажиллагаа ба байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" сэдэвт сургалт 2015 оны 08 дугаар сарын 24-28-ны өдрүүдийн хооронд Цөмийн энергийн комиссын Ажлын албаны хурлын танхимд зохион байгуулагдаж байна.

Тус сургалтыг Европын комиссын төлөөлөгч Ульф Росенгард болон АМЕК-ийн төлөөлөгчид болох Кристиан Кунзе, Жуарген Харсч нар хүрэлцэн ирж, зохион байгуулж байна. Сургалтад Монгол Улсаас Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, МонАтом ТӨХХК, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв зэрэг 8 байгууллагын 20 албан хаагч оролцож байна.

Сургалтаар ураны уурхайн үйл ажиллагаа, түүнд тавигдах аюулгүйн ажиллагааны шаардлага, хаалтын үеийн санхүүгийн баталгаа, байгаль орчны нөхөн сэргээлт гэх мэт асуудлаар илтгэлүүд хэлэлцэгдэх юм.