Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Оросын “Тенекс” компани 2030 он гэхэд өөрсдийн зах зээл дээрх хувьцааг 40 хувиар өсгөхөөр зорьж байна.

Оросын “Тенекс” компани 2030 он гэхэд өөрсдийн зах зээл дээрх хувьцааг 40 хувиар өсгөхөөр зорьж байна.

Орос Улс нь ирэх 15 жилийн дотор дэлхийн зах зээл дээрх өөрсдийн цөмийн түлшний циклтэй холбоотой бүтээгдэхүүнүүдийн хувьцааг 10 хувиар нэмнэ хэмээн тооцож байгаа бөгөөд “Техснабэкспорт” /Тенекс/ (Techsnabexport (Tenex))компанийн толгой компани болох “Росатом” компанийн (Rosatom's subsidiaries) бүрэлдэхүүн дэх компаниуд энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажээ.

“Тенекс” компанийн Ерөнхий захирал Лудмила Залимская (Ludmila Zalimskaya) 6 дугаар сарын 29-нд Оросын мэдээллийн агентлаг РиаНовасти-д өгсөн ярилцлагандаа “зөвхөн уран үйлдвэрлэгч компани төдийгүй тэдэнтэй ойр ажилладаг уран олборлогч “АРМЗ” болон цөмийн түлш үйлдвэрлэгч “ТВЕЛ” компаниуд нь Орос улсын ураны 40 жилийн түүхийг бүтээлцсэн билээ. Дээрх компаниудын  нийт бүтээн байгуулалт нь 2030 он гэхэд дэлхийн зах зээл дээрх хувьцааг 40 хувиар нэмэгдүүлэх бидний зорилтийг биелүүлэхэд хөтлөх болно”хэмээжээ. Росатом компани өөрийн цахим хуудсандаа энэхүү ярилцлагыг нийтэлсэн байна.

“Олон талаараа,дэлхийн ураны зах зээл дээр “Тенекс” компанийг “Росатом” компаниар төлөөлүүлэн ойлгодог бөгөөд тус компани нь 40 гаруй жилийн турш гадны технологиор барьсан реакторуудад боловсруулсан ураны бүтээгдэхүүнийг худалдаалахболон уран боловсруулах үйлчилгээг үзүүлэх гэх мэт гол гол үйл ажиллагааг явуулж ирсэн юм. Энэ зах зээл бол хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн том зах зээл юм”  хэмээн тэрээр нэмж хэлсэн.

Мөн тэрээр “өөрсдийн зах зээл дээрх хувьцааг ихэсгэхийн тулд “Тенекс” компани нь цөмийн түлшний циклийн бүтээгдэхүүннийлүүлэгчидтэй хамтран олон төрлийн стратегийн төслүүдийг явуулах хэрэгтэй бөгөөд эрчим хүчний компаниудтай гэрээнд суурилсан компанит ажил явуулах хэрэгтэй.” хэмээн хэлсэн.

Түүнээс Арева болон Уренкокомпаниуд болон Хятад Улсын ураны зах зээл дээрх өсөн нэмэгдэж буй өрсөлдөх чадамжийн талаар асуухад тэрээр “Хэдэн жилийн өмнө газ центрифуг технологийг ашиглан уран боловсруулдаг байсан компаниудын өрсөлдөх чадамж давуутай байсан бол одоо үед технологийн чадамжийг илүүд үзэх болсон бөгөөд уламжлалт хүчин зүйлсээс гадна шинэ техник технологи,аюулгүй байдал зэрэг нь өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлэх гол хүчин зүйлсийн нэг болсон” хэмээн хэлсэн.

“Тенекс” компанийн өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлж буй гол хүчин зүйл бол цөмийн түлшний циклтэй холбоотой бүтээгдэхүүнүүдийг нийтэд нь санал болгодог юм.

Эдийн засгийн нөхцөл байдал

ОХУ дах эдийн засгийн хүндрэлтэй байдал нь тус компанийн хэрэгжүүлж буй  “Росатом” төслүүдэд хэрхэн нөлөөлж буй талаар асуухад тэрээр “”Тенекс” компани нь барууны зах зээлд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд компанийн жилийн вальютын орлогын талаас ихийг “Росатом” компани оруулдаг. Тийм учраас,улсын эдийн засгийн нөхцөл байдал компанийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөө үзүүлэх тохиолдол байдаг. Өнгөрсөн жилийн рублийн ханш уналт нь компанийн орлогыг нэмэгдүүлэх хамгийн гол хүчин зүйл болсон бөгөөд үүнээс олсон орлого “Росатом” компани руу шилжсэн ба үйлдвэрийн өргөтгөх болон шинэ төсөл эхлүүлэх ажлуудыг санхүүжүүлсэн”хэмээн хариулсан.

Мөн тэрээр “Тенекс” компанид тулгараад байгаа одоогийн хүндрэлүүд нь Орос Улсын эдийн засгийн нөхцөл байдалтай хамааралгүй бөгөөд Фүкүшимагийн синдромтой холбоотой хэмээн хэлсэн.

"Ихэнхи улс орнууд цөмийн цахилгаан станц барихаас татгалзсан бөгөөд бусад нь барилгын ажлуудаа зогсоочихоод байгаа. Тиймээс дэлхийн зах зээл дэх ураны бүтээгдэхүүн болон үйлчилгээний хэрэгцээ шаардлага багассан ба үнэ хүртэл унасан. Жишээ нь: 2011 оны 3 сард дэлхийн зах зээл дээрх баяжуулан салгах ажлын хөлс (separative work units (SWU)) $155 байсан бол одоо $85 хүртэл буурсан. Энэ нь бидний ажлыг түвэгтэй болгож байна”хэмээн тэрээр хэлсэн.     

Өнгөрсөн жилийн “Тенекс” компанийн экспортын гэрээний дүн 2,1 тэрбум ам.доллар байсан бол дэлхийн зах зээлийн орлого 10 хувиар нэмэгдсэнээр экспортын гэрээний дүн 2,2 тэрбум ам.долларт хүрсэн.

2014 оны төгсгөл гэхэд “Тенекс” компанийн урт хугацааныбүтээгдэхүүн захиалгын мөнгөн дүн ойролцоогоор 23 тэрбум ам.долларт хүрсэн.Тус компани нь 17 Улс орон луу 51 удаагийн тээвэрлэлтийг хийсэн бөгөөд 14 удаа АНУ-руу,10 удаа Европ руу,13 удаа Ази номхон далайн улс орнууд, Дундад Ази болон Африк рууураны бүтээгдэхүүн нийлүүлсэн. 

Лудмила Залимская мөн хэлэхдээ “Мэдээж бид нар үйлчлүүлэгчидийнхээ газар зүйн байрлалаас болж бүтээгдэхүүн нийлүүлэхээс татгалздаггүй бөгөөд бид шинэ зах зээлд гарахыг зорьж ажиллаж байгаа.Тиймээс бид Арабын нэгдсэн эмират Улсын “Цөмийн энергийн корпораци”-тай урт хугацааны гэрээнд гарын үсэг зурсан. Цөмийн цахилгаан станц барьж байгуулахаар төлөвлөж буй аливаа улс орон нь бидний хувьд гол үйлчлүүлэгчид байх болно.” гэжээ.

Түүнчлэн тэрээр 2007 оны 11 сард АНУ-ын худалдааны хэлтэс болон “Росатом” компани хоорондын байгуулсан гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж буйгаа цохон тэмдэглэсэн. Дээрх гэрээний дагуу Тенекс компани нь АНУ-тай 20 гаруй боловсруулсан ураны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулсан бөгөөд гэрээнй нийт дүн 6 тэрбум ам.долларт хүрсэн.  

Шинэ тээвэрлэлтийн маршрут

2012 оноос “Тенекс” компани нь Алс дорнод болон Примори-гийн бүс нутгийн далайн боомт (Far East via Primorye Territory's Vostochny Seaport)руу ураны бүтээгдэхүүнүүдийг тээвэрлэх шинэ тээвэрлэлтийн маршрут нээж тээвэрлэлт явуулж эхэлсэн. Өнгөрсөн 11 сард, Өмнөд Солонгос Улсруу цөмийн цахилгаан станцуудын түлшинд зориулсан түүхий эд,материалуудыг тээвэрлэсэн. Тээвэрлэлтэнд ОХУ-ын алс дорнод дахь хамгийн том тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг компани болох “Восточная Стивдоринг” Компани (Vostochnaya Stevedoring Company ) хариуцан, хяналт тавьж байсан. Мөн “Тенекс” компанийн охин компаниуд болох “Эс Пи бизотоп” (SPbIzotop) болон “Тенекс Кореа” Компаниуд(Тenex-Korea Co)тээвэрлэлтийг “Эй Эс Пи О Эл балтик корпораци” (ASPOL Baltic Corporation) болонХолбооны нэгдсэн компанийн “Яаралтай байдлын/ техникийн төв”-тэй (Federal State Unitary Enterprise SPb Emergency/Technical Centre)хамтран явуулсан.

“Бид Ази номхон далайн Улс орнуудын зах зээлдэх үйлчлүүлэгчидэд бүтээгдэхүүн тээвэрлэхэд энэхүү шинэ тээвэрлэлтийн маршрутыг илүү ирээдүйтэй,илүү оновчтой ложистик,тээвэрлэлтийн маршрут хэмээн үзэж байгаа бөгөөд энэ нь бидний өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлэх болно.Одоогийн байдлаар 7 тээвэрлэлтийн замаар Япон,Солонгос Улсууд руу уран тээвэрлэж байгаа бөгөөд мөн Арабын нэгдсэн Эмират Улсууд руу тээвэрлэлт явуулж байна.Бид одоогийн байдлаар Восточни далайн боомтоор боловсруулсан ураныг тээвэрлэх энэ жилийн экспортын хуваарийг болон дараа жил Ази номхон далайн улс орнууд руу бүтээгдэхүүн нийлүүлэх зориулалт бүхий Алс дорнодын шинэ тээвэрлэлтийн маршрут нээх төлөвлөгөөг боловсруулж байна” хэмээн тэрээр хэлсэн.

Энэхүү шинэ тээвэрлэлтийн замыг ашиглалтанд оруулснаар тээвэрлэлт хоорондын зайг багасгах боломжтой бөгөөд Япон болон Өмнөд Солонгос Улсууд руу ураны бүтээгдэхүүн тээвэрлэх хугацааг 3 болон 4 долоо хоног болгон багасгах боломжтой юм.Өмнө хэрэглэж байсан Америкаар дамжуулан уран тээвэрлэж байсан уламжлалт тээвэрлэлтийн маршрутаар 2 болон 3 сар тээвэрлэлт хийж байсанхэмээн тэрээр нэмж хэлсэн.

“Энэхүү Алс дорнодын шинэ тээвэрлэлтийн зам нь Орос,Казкастан болон Европоор дамжуулан Япон болон Солонгос улсууд руу цөмийн түүхий эд,материалыг тээвэрлэх боломжийг нээж өгөх юм. Дээрх матшрутыг бидний гадны хамтрагч нар ихэд сонирхож байгаа“хэмээн тэрээр хэлсэн.