Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Уран олборлолтоороо тэргүүлэгч 10 орон

Уран олборлолтоороо тэргүүлэгч 10 орон

Сүүлийн 2 жилийн байдлаар уран олборлолт тогтмол байгаа ба 2014 онд дэлхийн нийт уран олборлолтын хэмжээ 56,217 тонн байсан. Дэлхийн цөмийн эрчим хүчний ассоциациас эрхлэн гаргасан 2014 оны уран олборлолтоороо тэргүүлэгч 10 орны статистик дүнг доор танилцууллаа.

1.    Казахстан

Уран олборлолт:23,127 тонн

Казахстан Улс нь уран олборлолтоороо 2009 оноос хойш дэлхийд тэргүүлж байгаа ба дэлхийн нийт уран нийлүүлэлтийн 28 хувийг эзэлдэг. Уран олборлолт нь 2013 оны 22,451 тонн ураныг бодвол 2014 онд 23,127 тонн уран олборлож нэмэгдүүлсэн. Казахстан Улс нь одоо байгаа 17 уурхайн хүчин чадлыг 2018 онд гэхэд нэмэгдүүлэх зорилго тавьсан.

Казахстан Улсын ураны хайгуул, олборлолтыг төрийн өмчит Казатомпром компани хяналт тавин ажилдаг. Үүнд импорт, экспортын үйл ажиллагаа ч хамаардаг. Казатомпром нь ОХУ, Япон, БНХАУ-уудтай стратегийн түншээр ажилладаг ба олон улсын цөмийн эрчим хүчний компани болох Вэстингхаус Электрик компанийг худалдаж авсан.

2.    Канад

Уран олборлолт: 9,134 тонн

Канад Улсын уран олборлолтын хэмжээ 2013 онд 9,331 тонн байсан бол 2014 онд багасаж 9,134 тонн болсон. Гэсэн хэдий ч Канад Улсын Сигар Лэйк уурхай 2015 онд бүрэн хүчин чадлаараа ажиллавал уран олборлолтын хэмжээ нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм. Тус уурхайн 50 хувийг Камеко компани эзэмшдэг ба баттай болон бодитой нөөц нь нийлээд 234.9 сая паунд байна.

3.    Австрали

Уран олборлолт: 5,001 тонн

Австрали Улсын уран олборлолтын хэмжээ 2014 онд 5,001 тонн-д хүрсэн нь сүүлийн 2 жилд буурсан үзүүлэлттэй байгаа. Тус улсын уран олборлолтын хэмжээ 2012 онд 6,991 тонн, 2013 онд 6,350 тонн байсан. Австрали Улсын Хонимүүн уурхай ураны үнийг өсөх хүртэл 2013 онд үйл ажиллагаагаа түр зогсоосон. Мөн голлох уурхай болох Бэвэрли нь Хонимүүн уурхайг үйл ажиллагаагаа зогсоосны дараа хаагдсан.

4.    Нигер

Уран олборлолт:4,057 тонн

Нигер Улсын уран олборлолтын хамгийн уналттай үе нь 2013 онд 4,518 тонн-оос 2014 онд 4,057 тонн болж буурсан. Нигер Улсад ач холбогдолтой 2 ураны уурхай байдаг. Засгийн газар уурхайн үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд санхүүгийн дэмжлэг үзүүлж нэмж хайгуул хийх, уурхай байгуулахаар ирээдүйд төлөвлөж байгаа. Шинээр байгуулагдах ураны уурхай нь ГовиЭкс Ураниум компаний Мадаоуэла төсөл нь 2017-2018 онд олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Уг төслийн магадлагдсан болон хэмжигдсэн нөөц нь өссөн дүнгээр 110.76 сая паунд, боломжит нөөц нь 27.66 сая тонн байна.

5.    Намибиа

Уран олборлолт: 3,255 тонн

Намибиа Улсын уран олборлолтын хэмжээ 2014 онд 4,323 тонн-оос 3,255 тонн болж буурсан үзүүлэлттэй байна. Намибиа Улсад 2 ураны уурхай үйл ажиллагаагаа явуулдаг ба нийт уран олборлолтын хэмжээгээрээ дэлхий нийт олборлолтын 10 хувийг эзэлдэг.

6.    ОХУ

Уран олборлолт:2,990 тонн

ОХУ-ын уран олборлолт 2013 онд 3,135 тонн, 2014 онд 2,990 байсан. ОХУ нь ирэх жилүүдэд уран олборлолтоо нэмэгдүүлэн экспортоос орж ирэх орлогоо өсгөхөөр төлөвлөж байна.

7.    Узбекстан

Уран олборлолт: 2,400 тонн

Узбекстан Улс нь 2014 онд 2400 тонн уран олборлосон ба энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өөрчлөлт байхгүй байна. Тус улсын хамгийн том ураны уурхай нь төмөр замаар холбогдсон Навой мужид байдаг. Навойн Уул уурхай, Металлургын Комбинат нь төрийн өмчит Кизилкумрэдмэтзолото компаний нэг хэсэг бөгөөд улсынхаа ураны уурхайн бүхий л үйл ажиллагаанд оролцдог.

Навойн Уул уурхай, Металлургын Комбинат нь 2015 оны 4 дүгээр сараас эхлэн Засгийн газраас баталсанаар бүтээгдэхүүний шинэ байгууламжын 27 төслийг 2019 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон.

8.    АНУ

Уран олборлолт: 1,919тонн

АНУ нь ураны олборлолтоороо 2014 онд өссөн үзүүлэлттэй байгаа цөөхөн хэдхэн улсын нэг ба тус онд 1,919 тонн уран олборлосон нь 2013 оны 1,792 тонноос өссөн үзүүлэлттэй байна.

АНУ-д цөөхөн ураны уурхай үйл ажиллагаагаа явуулж байна. Харин ураны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа олон компани байдаг. Юта хотод байрлах Вайт Меса уурхай нь 4, 5 далд уурхай, салангид газар доор уусган олборлох аргаар АНУ-ын нийт олборлолтыг эзэлж байна.

9.    БНХАУ

Уран олборлолт:1,500 тонн

БНХАУ-ын ураны олборлолт нь 2012, 2013, 2014 онуудад тус тус 1,500 тонн жигд хэмжээтэй байна. Олон улсын хэмжээний ураны нөөц дээрээ тулгуурлан тус нөөцийг Төрийн өмчит компаниудын эзэмшилд аван ураны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Одоогын байдлаар БНХАУ-ын ураны түлшний хэрэгцээний 1/4-ийг дотоодын ураны уурхайнууд нийлүүлж байна. Цөмийн түлшний циклийн биеэ даасан байдалд нэг алхам ойртохоор зорилтыг дэвшүүлсэн байгаа. Өнөөдөр БНХАУ нь өөрийн газар нутаг дээр 26 цөмийн реактор барьж байгуулж байна.

10. Украйн

Уран олборлолт: 926 тонн

Украйн Улсын уран олборлолтын хэмжээ 2013 оноос 2014 онд тиймч их хэмжээтэй өсөөгүй ба 2013 онд 922 тонн байсан бол 2014 онд бага зэрэг өссөлттэй 926 тонныг олборлосон. Украйн Улс нь цөмийн эрчим хүчнээс ихээхэн хамааралтай. Эрчим хүчний ойролцоогоор тал хувийг 15 реактор үйлдвэрлэж байна. Цөмийн эрчим хүчний түлшийг нэмэгдүүлэх асуудлаар Украйн Улс нь ураны бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх асуудлаар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа.