Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

"Росатом" Лаост ЦЭХС барих боломжийг судалж байна

Лаосын эрчим хүчний байгууллагын дарга Синава Суфанувонг, тус улсад ОХУ-ын Росатом компани хамгийн анхны цөмийн эрчим хүчний станцыг барих боломжтой юм гэжээ.

Сайдын хэлснээр талууд одоогоор ВВЭР төрлийн тус бүрдээ 1-ээс 1.2 мянган МВт хүчин чадалтай хоёр эрчим хүчний нэгж барих хэтийн төлөвийг судалж байгаа болно. Суфанувонг Лаос Цөмийн эрчим хүчний станц барих гэрээний зарчмыг бүрэн мөчлөгийн нөхцлөөр хийх сонирхлоо илэрхийлсэн юм.

Энэ зарчим нь нийлүүлэгч зөвхөн ЦЭХС барьж, дараа нь Лаосын эрх бүхий байгууллагад дамжуулах биш ашиглалтын үйл ажиллагаанд оролцохыг хэлж байгаа юм. Лаос “Росатом”-тай хамтын ажиллагааны санамж бичгийг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон ойг тохиолдуулан 10.07-ны өдөр гарын үсэг зурах боломжтой юм.

Одоо Лаос томоохон гол мөрөн оршдог бүс нутагт оршдог улс тул цахилгаан эрчим хүчний  ихэнх хэсгийг усан цахилгаан станцаас авдаг. Лаос илүүдэл цахилгаан эрчим хүчээ Тайланд, Вьетнам улсуудад нийлүүлдэг.

Хэвлэл мэдээлэл өмнө нь "Росатом" Энэтхэг улсад 25 реактор барьж чадна гэж бичсэн.

Эх сурвалж: www.atomic-energy.ru