Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

Британийн геологийн цацраг идэвхт хаягдлын агуулах 200-1000 метрийн гүнд байрлах болно

Британийн геологийн цацраг идэвхт хаягдлын агуулах 200-1000 метрийн гүнд байрлах болно

Их Британид өндөр идэвхтэй хаягдал /ӨИХ/ байнга хадгалах байгууламж нь газрын доор 200 - 1000 метрийн гүнд хөндийнүүдээс бүрдсэн цогцолбор байх болно.

Энэ  мэдээллийг цацраг идэвхт хаягдалын геологийн булшлах асуудлыг шийдвэрлэх Британийн RWM байгууллагаас өгсөн юм.

Хадгалах газрын гадаргуу дээр 1 км2 талбайд ӨИХ түр хадгалалт зохион байгуулна. Улс орны өнцөг булан бүрээс хаягдлыг төмөр замаар талбай руу хүргэж, тэднийг газар доорх хөндийнүүдэд байрлуулах эцсийн мөч хүртэл хадгалагдах болно.

RWM нь барьж байгуулах зардлыг 4 тэрбум паунд, 150 жилийн турш харгалзах үйл ажиллагааны нийт зардал 12 тэрбум фунт гэж тооцож байна.

Газар доорх хөндийнүүдийг дүүргэсний дараа тэд "ойрын хэдэн мянган жил"

хүртнл битүүмжилсэн байна.

Байнгын хадгалах газраар Камбрия мужийн талбайг сонгосон байсан. Гэсэн хэдий ч 2013 оны нэгдүгээр сард мужийн захиргаа эдгээр төлөвлөгөөг орхисон тул британийн цөмийн мэргэжилтнүүдийг  шинэ нэр дэвшигч талбайг хайж эхлэхэд хүргэсэн байна.

Цацраг идэвхт хаягдлыг байнга хадгалах геологийн тааламжтай газар Их Британид 30% орчим газар тохирох юм.