Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

"AKME-инженер" компани АНУ-д SVBR гэсэн худалдааны тэмдэгт бүртгэгүүллээ

"AKME-инженер" ХК (хар тугалга висмут хөргөлтийн шингэн бүхий бага оврын

СВБР- 100 хурдан нейтроны реакторын төслийг хэрэгжүүлэх нэгжийг "ОХУ-ын РосАтом төрийн өмчит корпораци болон хувийн “Иркуткс энерго” ХК) хамтарсан компани  АНУ-д SVBR худалдааны тэмдэгт бүртгүүлсэн гэрчилгээ авснаа 08.24-ны өдрийн мэдэгдэлдээ дурджээ.

АНУ-д SVBR барааны тэмдэгт бүртгүүлсэн явдал  нь  "СВБР-100 төслийг арилжаанд бэлтгэх" зорилготой гэж компанийн зүгээс тайлбарлажээ. Уг барааны тэмдэгтийг мөн Европын Холбоо, Солонгос, Хятад болон бусад "СВБР технологийг ирээдүйд хэрэглэж болзошгүй" улсуудад бүртгүүлсэн байна.

ОХУ-ын "AKME-инженер" компани СВБР-100 төслийн хүрээнд оюуны өмчийг хамгаалах 18 патент авсан байна.

СВБР-100 төслийг "2010-2015 оны шинэ үеийн цөмийн эрчим хүчний технологи мөн цаашлаад 2020 он хүртэл" Холбооны зорилтот  хөтөлбөрөөс 2014 онд хассан юм. СВБР-100 реактор бүхий эрчим хүчний нэгжийн ирээдүйн зурааг төсөл, барилгын ажлыг Холбооны төсвийн оролцоогүйгээр хийгдэх юм.

Эх сурвалж: http://nuclear.ru/news/96803/