Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

Росатом “Далур” ХК-ний скандийн дайвар олборлолтыг санхүүжүүлэх шийдвэр гаргасан байна

Росатом “Далур” ХК-ний скандийн дайвар олборлолтыг санхүүжүүлэх шийдвэр гаргасан байна

Курган муж дахь ураны ордын газар доор уусган олборлолт хийхэд сканди байгаа нь аль хэдийн мэдэгдэж байсан юм.
"Бид эхний шатанд ямар хэмжээтэй байгаа, тэгээд үндсэн асуулт болох газрын ховор шорооны металл дайвраар олборлох нь эдийн засгийн хувьд хир ашигтай байх вэ? Лаборатор 2014 онд хийсэн судалгаагаар уусмал бүтээгдэхүүнд сканди үйлдвэрлэлийн агуулгайг баталсан байна. Энэ нь урантай хамт уг төмөрийг хангалттай хэмжээгээр гаргаж болох юм” гэж- "Далур" ХК-ийн ерөнхий захирал Николай Попонин тайлбарлажээ.

Төслийн эдийн засгийн үр ашгийн тухай ярих боломжийг олгодог гол зүйл бол - үйлдвэрлэлийн бараг бүх бааз суурь байгаа юм. Скандийг газрын  гүнээс уран хамт ижил технологиор олборлох юм байна. Скандийн баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөний дагуу ураны уул уурхайн үндсэн үйлдвэрлэлийн байгууламжийн хажууд баяжмалын жижиг цех барих шаардлагатай.

Одоогийн байдлаар төсөлд "АРМЗ" ураны холдингийн "ВНИПИпромтехнологи" инженерийн төв хамрагдсан байна. Аль хэдийн скандийг тусгаарлах урвалж, сорбент сонгох лабораторийн судалгаа хийгдсэн байна.

"Бидний зорилго – бүтээгдэхүүнд байгаа газрын ховор металлыг дайвраар олборлох оновчтой технологийг боловсруулах юм. Энэ нь уран олборлох үйл явцтай маш төстэй ба баяжмалаас цацраг идэвхт бодисоос цэвэрлэх олон үе шаттай экстракцыг нэмэх шаардлагатай юм. Бид 2015 оны эцэс гэхэд энэ асуудлыг шийдэх болно” гэж - "ВНИПИпромтехнологи" төвийн ерөнхий захирал Алексей Стародумовхэлсэн байна.
Талбай дахь туршилтын үйлдвэрлэлийн зураг төсөл болон холбогдох тоног төхөөрөмжийг суурилуулалтын ажил - 2016 онд хийгдэхээр төлөвлөгдөж байна. Курган мужийн сканди жилийн гарц 1.5 тонн байж болно. Зах зээлийн үнээр борлуулалт 100 сая рубль болох юм. Урантай адил скандийн баяжмалыг ОХУ-ын төрийн өмчит “РосАтом" – корпорацийн “ТВЭЛ” ХК-д цөмийн салбарт ашиглахад зориулж нийлүүлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: http://www.atomic-energy.ru