Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Росатом Бангладеш улсад Цөмийн эрчим хүчний станцын боловсон хүчнийг бэлтгэх төв барина

Росатом Бангладеш улсад Цөмийн эрчим хүчний станцын боловсон хүчнийг бэлтгэх төв барина

ОХУ-ын "Росатом" Төрийн өмчит корпораци  Бангладеш дахь "Руппур" Цөмийн эрчим хүчний станцад зориулж сургалтын төв барина. Уг төвийгбарихтай холбоотой зураг төслийн баримт бичгийг “Атомэнергопроект " ХК захиалсан байгааг Росатомын Вэбсайтын худалдан авах материалаас харж болно.

Сургалтын төв нь "Руппур" ЦЭХС-ын  ажилтнуудыгсургах, гэрчилгээ олгохзорилготойюм.Уг төв дээр цөмийн эрчим хүчний нэгжийн сургалтын иж бүрэнхяналтын самбар, станцын тоног төхөөрөмжүүдийн загварууд дээр төрөл бүрийн даалгаваргүйцэтгэх самбар байрлах юм.

Бангладешулсаданхны цөмийн эрчим хүчний “Руппур” станц барихтухайОХУ болон Бангладешийн Засгийн газар хоорондын хамтран ажиллах хэлэлцээрт 2011 оны 11 дүгээр сард гарын үсэг зурсан. Станц 2 ширхэг ВВЭР-1000 реактор бүхий эрчим хүчний нэгжээс бүрдэнэ. Эхний нэгжийг 2020 оны эхээр ажлуулахаар төлөвлөж байна.

ЦЭХС нь Бангладешийн нийслэл Дака хотоос 160 км орчимд байрлах Пабна мужийн Руппур тосгоны Ганг мөрний зүүн эрэг дээр байрлана. "Руппур" ЦЭХС-ын барилгын ажил 2013 оны намар эхэлсэн байна.