Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

АНУ-ын улс төрч MOX хөтөлбөрийг дэмжсэн байна

АНУ-ын улс төрч MOX хөтөлбөрийг дэмжсэн байна

Америкийн алдартай улс төрч Цөмийн эрчим хүчний реакторт холимог оксид /MOX-mixed oxid/-түлш ашиглах төслийг дэмжсэн байна.

АНУ-ын Эрчим хүчний сайд асан,  Нью-Мексикийн захирагч асан Уильям Ричардсон, АНУ-ын Сенатын Ардчилсан намын удирдагч Гарри Ридэд бичсэн захидалдаа MOX хөтөлбөр ОХУ-тай хийсэн плутонийг аюулгүй болгох гэрээг хэрэгжүүлэх цорын ганц арга зам гэж нэрлэжээ.

2015 оны 08 дугаар сард Эрчим хүчний яамны сайд Эрнест Монизын захирамжаар байгуулсан Улаан бүлэг зэвсгийн плутонийг MOX түлш хэлбэрээр ашиглах нь шууд булшлахаас хамаагүй үнэтэй гэж    үзсэн.

Хаягдлыг тусгаарлах туршилтын үйлдвэр – ХТТҮ /WIPPwaste isolation pilot plant/цогцолборыг плутони булшлах байгууламжийн хамгийн өндөр магадлалтай газар гэжээ. Ричардсон, ийм сонголттой санал нийлэхгүй байна.

Манай зуунд ХТТҮцогцолбор Зэвсгийн плутонийг хадгалах магадлал Юкка ууланд ашигласан цөмийн түлш хүлээж авахтай адил байх болно.  Эсрэгээр батлах юм бол өөрийгөө хууран мэхэлсэнтэй адил гэж улстөрч хэлсэн байна.

Ричардсон нь захидалдаа ХТТҮ-т2014 оны 02 дугаар сард болсон хэрэг явдлын дараа/http://www.wipp.energy.gov/wipprecovery/accident_desc.html/шинээр цацраг идэвхт хаягдлыг хүлээн авахгүй байгаа гэж сануулсан байна. Цацраг идэвхт хаягдал хүлээн авч эхлэх хугацаа одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Саванна ривер дэх MOX-үйлдвэрийн барилгын саатал болон бусад асуудлыг тайлбарлахдаа, улс төрч:"АНУ-д цөмийн барилгажилт 30 жил завсарласны дараа бүх ажилчид,  түүний дотор мужаан, цахилгаанчин болон угсрагчидэрчимтэй сургалтанд хамрагдах ёстой" гэж бичжээ.

Ричардсон нь Улаан бүлгийн хийсэн шинжилгээг шүүмжилж хангалтгүйөнгөяхөн дүгнэлт гаргасангэжээ.

Тэрээр бүлгийн гаргасан “Плутонийг аюулгүй болгох (MOX түлш, устгах) хоёр хувилбарыг харьцуулсан тайлангийн талаарх танилцуулгыг ердөө зургаан долоо хоногт бэлтгэсэн” гэжээ.

Үүнээс гадна, Ричардсон Эрчим хүчний яамны захиалгаар “Aerospace” корпорацийн хийсэн MOX хөтөлбөрийг хэт өндөр зардалтай гэсэн шинжилгээний дүнд эргэлзэж байгаа юм.

Ричардсоны санаагаар “Aerospace” корпорацицөмийн салбарт шаардлагатай туршлага байхгүй, АНУ-ын Агаарын цэргийн хүчний гүйцэтгэгч тул цөмийн салбарын төслийг бодитоор үнэлж чадахгүй гэжээ.

"АНУ хийж эхэлснээ дуусгах ёстой" гэж Ричардсон үзэж байна.

Эцэст нь АНУ-ын Сенат дахь Ардчилсан намын цөөнхийн удирдагчГарри Ридэд тэрээр "хэдэн жилийн турш хууль тогтоогчид болон олон нийтэд өгсөн ойлгомжгүй дүн шинжилгээний тулаанд  төгсгөл тавьж MOX хөтөлбөрийг амжилттай дуусгахын тулд хүчин чармайлт гаргахыг” уриалсан байна.