Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Египетийн удирдагч 10 дугаар сард тус улсын анхны цөмийн эрчим хүчний станцын суурь чулууг тавих болно

Египетийн удирдагч 10 дугаар сард тус улсын анхны цөмийн эрчим хүчний станцын суурь чулууг тавих болно

Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси энэ жилийн 10 дугаар сард тус улсын хойд хэсэг дэх Ад-Дабаа бүс нутагт анхны цөмийн эрчим хүчний станцын дурсгалын суурь чулууг ёслол төгөлдөр тавина гэж хиймэл дагуулын "Аль-Арабия" сувагт ЕгипетийнМарса Матрухмужийн захирагч,генерал Аля Абу Зейдмэдэгджээ.

Мөн тэрээр тус мужийн Ад-Дабаад байрлах барилгын талбайд 9 дүгээр сарын эхээр станцын барилгын ажлыг хянахаар ОХУ-ын 40 мэргэжилтнүүдийг хүлээж авна гэж тайлбарласан байна. Харин Египетийн барилгын цэргийн анги дэд бүтэц, зам тээвэр, техникийн байрыг байгуулах ажил хийгдэж байна.

Энэ жилийн 02 дугаар сард Москва болон Каир Египет улсын түүхэн дэх анхны цөмийн эрчим хүчний станц барих төслийг боловсруулах гэрээнд гарын үсэг зурсан байна.

ОХУ-ын цөмийн инженерүүд Фукушимагийн ослоос хойш аюулгүй байдлыг хангасан, орчин үеийн тус бүр нь 1200 МВт 4 нэгж бүхий цөмийн эрчим хүчний станцыг Египетийн Дабаа дүүрэгт барихад бэлэн боллоо. Энэ станц нь дэлхийд хамгийн анх удаа цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг Египетэд маш чухал шаардлагатай байгаа давсгүйжүүлсэн ус гаргах байгууламжтай нэгтгэж байгаа явдал юм. ОХУ цөмийн эрчим хүчний станц барихаас гадна, түлш нийлүүлэх, хууль эрх зүйн зохицуулалтын тогтолцоог боловсруулах, мэргэжилтнүүдийг сургах юм байна.

Египетийн удирдагч саяхан ОХУ-д айлчлах үеэр хоёр улсын ерөнхийлөгч Москва болон Каир оросын технологиор хийгдэх Египетийн анхны ЦЭХС-ын барилгын ажлын төсөлтэй холбоотой бодит ажлууд боловсруулагдаж, дуусах шатандаа орсныг тэмдэглэсэн байна.