Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Индонез 2024 он гэхэд анхны цөмийн эрчим хүчний станц барихаар төлөвлөж байна

Индонез 2024 он гэхэд анхны цөмийн эрчим хүчний станц барихаар төлөвлөж байна

Индонезийн Эрчим хүч, Ашигт малтмалын яам тус улсад анхны цөмийн эрчим хүчний станцыг барьж 2024 он гэхэд дуусах ёстойгэж Үндэсний Цөмийн эрчим хүчний агентлаг (BATAN) дарга хэлснийг Jakarta postиш татжээ.

Мөн Djarot С. Wisnubroto-ийн хэлснээр Индонезийн Засгийн газар цөмийн аюулгүй байдлын асуудлыг анхааралдаа авч, энэ жилийн эхээр  "цөмийг хөдөлгө" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлүүлсэн талаар мэдэгджээ.

BATAN одоо цөмийн эрчим хүчний станцын ашиглалтын үед газар хөдлөлтийн аюулгүй байх байршлыг сонгох хэрэгтэй.

 Өмнө нь 2013 онд Индонези улсын төлөвлөгөөгөөр Жава арлын Жепаре хотын ойролцоо цөмийн эрчим хүчний станц барьж байгуулах санаачилга гаргасан боловч орон нутгийн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч цуцлагдсан байна.

Энэ оны эхээр ОХУ-ын төрийн өмчит Росатом корпорацийн дэд захирал Кирилл Комаров Москва цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа Малайз, Индонез, Тайланд, Вьетнам зэрэг улс орнуудад цөмийн реактор барихад хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Эх сурвалж: http://www.nuclearpowerdaily.com/reports/Indonesia_Plans_to_Build_Its_First_Nuclear_Power_Plant_by_2024_999.html