Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Кени улс ОУАЭА-тай цөмийн эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна

Кени улс ОУАЭА-тай цөмийн эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна

Кениулс цөмийн эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдийг урин ажиллуулж байна.

ОУАЭА-ийн 10 шинжээчийн бүрэлдэхүүнтэй баг Кенийн Засгийн газрын урилгаар 8 өдөр ажиллаж, нэгдсэн санал дүгнэлтээ гаргасан бөгөөд Кени улсын цөмийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудлаар зөвлөмж, зөвлөгөө өгсөн байна.

Кени улс нь 44 сая хүн амтай, эдийн засгаараа Африкт 9 дүгээрт ордог. Тус улсын Эдийн засаг, нийгмийн үндэсний зөвлөлөөс 2010 онд гаргасан зөвлөмжид “Өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд 2020 он гэхэд цөмийн эрчим хүчийг ашиглаж эхлэх хэрэгтэй” гэж тусгасан бөгөөд 2010 онд Кенийн Эрчим хүчний яам нь цөмийн эрчим хүчний төслийн хороог байгуулж, дараа нь Кенийн цөмийн эрчим хүчний зөвлөл болгон өөрчилсөн. Тус зөвлөлийн хуулиар хүлээсэн үүрэг нь цахилгаан эрчим хүчний тогтвортой үйлдвэрлэл, түгээлтийн төлөө “цөмийн технологийн аюулгүй, найдвартай хэрэглээг дэмжих” зорилгоор Кени улсын цөмийн эрчим хүчний хөгжлийг хурдасгах юм.

ОУАЭА нь гишүүн орнуудын цөмийн дэд бүтцийг хөгжүүлэх хүсэлтийг нь дэмжихэд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үүний нэг хэсэг нь  INIR (Integrated Nuclear Infrastructure Review) хөтөлбөр юм.

Энэ удаагийн Кени улсад ажилласан INIR-ийн төлөөлөгчид цөмийн эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх чадавхыг бэхжүүлэх цогц үйл ажиллагаа, олон талт оролцоо зэргийг онцолсон байна. Мөн шаардлагатай хууль эрх зүйн болон зохицуулалтын тогтолцоог бий болгох, цөмийн эрчим хүчний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зорилт, шаардлагуудыг тодорхойлох хэрэгтэй гэж үзсэн байна.

Кенийн цөмийн эрчим хүчний зөвлөлийн гүйцэтгэх захирал Очило Аяако INIR төлөөлөгчдийн дүгнэлтийг хүлээн авч, цөмийн эрчим хүчний хөтөлбөрийг хөгжүүлэх амлалтаа тэмдэглээд "Энэ удаагийн арга хэмжээ бидэнд дараагийн үе шатыг хэрэгжүүлэхэд түлхэц өгч, Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэх цаашдын үйл ажиллагаанд шаардлагатай арга хэмжээ, холбогдох асуудлыг тодорхойлоход сайн суурь болж өглөө" хэмээн хэлсэн байна.