Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

ОХУ хүхрийн хүчлийн үйлдвэрлэлээ өргөжүүллээ

ОХУ хүхрийн хүчлийн үйлдвэрлэлээ өргөжүүллээ

Оросын Холбооны Улс (ОХУ)-ынАтомредметзолото (АРМЗ)өөрийн охин компани болох “Хиагт” хамтарсан компанийн талбайд шинээр хүхрийн хүчлийн үйлдвэрийгашиглалтанд орууллаа. Цөмийн энергийн “Росатом” улсын корпорацийн ураны уул уурхайн асуудал хариуцдаг АРМЗ компани нь “Энэхүү төсөл нь хамгийн шинэлэг төсөл бөгөөд хамгийн том үйлдвэрийн нэг боллоо” хэмээн дурдсан байна.

Ураны оксидыг гарган авахын тулд ураны үйлдвэрлэлд хүхрийн хүчлийг ашигладаг.

АРМЗ-ийн ерөнхий захирал Владимир Верковцев 09 дүгээр сарын 05-ны өдөр болсон шинэ байгууламжийн нээлтэн дээр “Хиагт” хамтарсан компанийг орчин үеийн болон ирээдүйн аюулгүй ажиллагааг хангасан компани гэж хэлж болно хэмээн хэлэхдээ үйлдвэрийн байгууламж нь хамгийн орчин үеийн дэвшилтэт технологийн дагуу баригдсан бөгөөд 100 гаруй жил ОХУ-ын цөмийн түлшний үйлдвэрлэлд түүхий эд нийлүүлэх боломжтой. ОХУ-ын цөмийн энергийн салбарын 70 жилийн ой тохиож буй энэ үед  энэхүү үйлдвэр нь баялаг нөөцтэй ордуудыг ашиглахад томоохон гинжин холбоо болсноор цөмийн энергийн салбарт маш том дэмжлэг болох юм.

“Хиагт” хамтарсан үйлдвэр нь Буриадын Бүгд Найрамдах Улсын Баунтов дүүрэгт орших Витим ураны хүдрийн төв мужид байрладаг.

Компанийн ерөнхий геологич Андрей Гладишев тус хүдрийн муж одоогийн байдлаар 350,000 тонн ураны тооцоолсон нөөцтэй, үүнээс 250,000 тонн нь газар доор уусган олборлоход тохиромжтой хэмээн дурдсан байна. Цаашид боловсруулалтын төлөвлөлтийн шатандаа мөн Хиагдинское, Источное, Вершинное, Тетрахское, Дибринское, Намаруское, Кореткондинскийн хүдрийг боловсруулахаар төлөвлөжээ.

Шинэ байгууламж нь өнгөрсөн жилийн зунаас хагас үйлдвэрлэлийн туршилт явуулж, энэ оны 5 дугаар сард үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан байна. Үйлдвэрийн 2 дугаар шатанд натрийн нитратын агуулах барихаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор зөвшөөрөл авахаар бэлтгэж байгаааг АРМЗ мэдэгдэв.

“Хиагт” хамтарсан үйлдвэрийн ерөнхий захирал Алексей Дементиев компанийн энэ жилийн “гол үйл ажиллагаа” шинэ байгууламж байсан бөгөөд “Томоохон хэмжээний эдийн засгийн нөлөө бүхий шинэ технологийг нэвтрүүлсэн, шинэчлэлт хийсэн” ажил байв хэмээв.

Үйлдвэрийн анхны шав тавих ёслол 2010 оны 3 дугаар сард болж байсан. Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ОХУ-ын Интэртест, Италийн Десмет Баллестра инженерингийн групптай хамтран ажилласан бөгөөд “Дэлхийд тэргүүлэгч” хүхрийн хүчлийн үйлдвэр хэмээн АРМЗ тодорхойлсон.

Энэхүү үйлдвэр ашиглалтанд орсноор АРМЗ-ын ураны үйлдвэрлэл аажмаар нэмэгдэх боломжтой, “Хиагт хамтарсан компани нь 2014 онд 442 тонн уран үйлдвэрлэсэн бол 2015 онд эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг 508 тонн, 2018 он гэхэд жилд 1000 тонн уран үйлдвэрлэхээр төлөвлөсөн бол цаашдаа жилд 2000 тонн болгох төлөвлөгөөтэй” хэмээн Верковцев дурдлаа.