Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Цацрагийн аюулгүйн норм шинэчлэгдэн батлагдлаа

Цацрагийн аюулгүйн норм шинэчлэгдэн батлагдлаа

Цөмийн энергийн комиссын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “Цацрагийн  аюулгүйн норм”, “Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын цацрагийн аюулгүйн албаны дүрэм”-ийг баталсан.

Монгол Улсын хууль зүйн яам дээрх тогтоолыг Засгийн газрын 2010 оны 199 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын дагуу захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн 3557 дугаарт 2015 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр бүртгэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаар тогтоолоор батлагдсан “Цөмийн энергийн комиссын дүрэм”-ийн 3 дугаар бүлгийн 3.6-д зааснаар Комиссын гаргасан шийдвэрийг цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан дагаж мөрдөнө.

Дээрх норм, дүрмийг манай байгууллагын цахим хуудасны Хууль, эрх зүй хавтасны дүрэм, журам  цэснээс татан авна уу.