Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

ОУАЭА-ийн ерөнхий бага хурлын ээлжит 59 дүгээр чуулганы онцлох үйл явдлууд

ОУАЭА-ийн ерөнхий бага хурлын ээлжит 59 дүгээр чуулганы онцлох үйл явдлууд

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 59 дүгээр чуулган 2015 оны 09 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулагдаж, чуулганд Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав тэргүүтэй төлөөлөгчид оролцсон билээ.

Чуулганы үеэр төлөөлөгчдийн тэргүүн, ОУАЭА дахь Монгол Улсын Үндэсний ерөнхий зохицуулагч Г.Манлайжав ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ Монгол Улс ОУАЭА-ийн зүгээс Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудыг тодорхойлох үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдэгийг тэмдэглэж, цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглахад цөмийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын асуудал нэн чухал болохыг онцолж, Монгол Улс энэ чиглэлээр ОУАЭА болон бусад гишүүн оронтой нягт хамтран ажиллаж ирснийг, ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны шугамаар хэрэгжүүлж ирсэн төслүүд нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгааг мэдэгджээ.

Мөн Монгол Улс нь Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагааны гэрээний Үндэсний төлөөлөгчдийн уулзалтыг 2016 онд зохион байгуулахаар бэлтгэж байгааг танилцуулав.

59 дүгээр чуулганы хүрээнд Атом 2015 шинжлэх ухааны форум 09 дүгээр сарын 15-ны өдөр эхэлж, форумд гишүүн орнуудаас 300 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

Форумын нээлтэд Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Ерөнхий захирал Юкия Амано хэлсэн үгэндээ цөмийн технологийг энхийн зорилгоор технологийн салбар, хүнс, ундны ус гэх мэт маш олон үйл ажиллагаанд ашиглаж байгаа нь эдийн засагт их хувь нэмэр оруулж буй талаар дурьджээ.

Форумын хүрээнд ОУАЭА-ийн Цөмийн аюулгүй байдлын баталгааны газраас техникийн хүчин чадлыг бэхжүүлэх зорилтын хүрээнд тулгуурлан гишүүн орнуудад зориулсан Хамтын ажиллагаа ба үр дүнтэй шалгалт сэдэвт үйл ажиллагааг зохион байгуулж, тус үйл ажиллагаагаар ОУАЭА-ийн одоогийн үйл ажиллагааны талаар танилцуулсан ба агентлагийн мэргэжилтнүүд судалгааны үйл явц, мэдээллийн технологи, хяналтын үйл явц гэсэн 3 хэсэг хүчин зүйлийн дүнд цөмийн хяналт шалгалт хийх үр дүнтэй нөхцөл бололцоогоор бүрэн хангаж өгөх талаар танилцуулав.

Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн зүгээс олон улсын хамтын ажиллагааны үр дүнд энэ зууны дунд гэхэд fusion технологийгбодит технологи болгон нэвтрүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулахаа мэдэгдсэн байна. Тус өдрүүдэд болж өнгөрсөн онцлох үйл явдлын нэг нь Ботсван улс Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын нэмэлтийг соёрхон батлах тухай баримт бичгээ өргөн барьсан нь конвенцын нэмэлтийг хүчин төгөлдөр болгоход нэг алхам ойртсон гэж агентлагийн зүгээс үзэж байна.

Бусад онцлох үйл явдал:

·         Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн зүгээс эмнэлгийн байгууллага, эмнэлгийн физикчдэд ямар тал дээр тусламж дэмжлэг үзүүүлж болох талаар дурьдаж, эмнэлгийн физикчдийн гол үүрэг нь аюулгүй байдлыг хангах, ионжуулагч цацрагийнэрүүл мэндийн хэрэглээний чанарыг хангахад оршино хэмээн тэмдэглэв.

·         Төв ази дахь уран олборлож байсан хуучин газрыг дахин ашиглахаар болсон ба энэ бүс нутагт уран олборлож байсан хуучин газруудыг нөхөн сэргээх тал дээр дэмжлэг авсан талаар Төв Ази мэдээлэв.

·         Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Осол, ослын үеийн бэлэн байдлын төвийн 10-н жилийн ойн арга хэмжээ болж өнгөрсөн ба энэ хугацаанд олж авсан дадлага туршлага дээр тулгуурлан цаашид ослын үеийн бэлэн байдал, хариу үйлдэл үзүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар ярилцав.

·         Норвегийн хөрөнгө оруулалтаар Румын улсын хэрэгжүүлсэн “Цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, хяналтын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, Ослын үеийн бэлэн байдал, хариу үйлдэл үзүүлэх”  хөтөлбөр нь бүс нутгийн шилдэг хөтөлбөр болж, тус хөтөлбөр дэх цөмийн аюулгүй байдлын ололт амжилт, цар хүрээг танилцуулсан.

·         Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас гишүүн орнуудаас нэр дэвшигч чадварлаг эмэгтэй нэр дэвшигчийг ажилд авах стратеги төлөвлөгөөний шинэчилсэн хувилбарыг танилцуулсан.  

·         Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн гишүүн орнуудын цөмийн аюулгүй ажиллагааг хангах үр дүнтэй зохицуулах дэд бүтцийг сайжруулах, зохицуулах салбарт Европын Комиссын ололт амжилт үйл ажиллагааны талаар дурьдсан. 

·         Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн 2015 оноос хойшхи хөгжлийн зорилт нь цөмийн технологийг энхийн зорилгоор аюулгүй ашиглах ба тогтвортой хөгжлийг дэмжихэд оршино хэмээн мэдэгдсэн.

·         Хөнгөн уст реакторуудын бүхий л гол системүүдийг төгс байдлаар компьютерт симуляшин хийхэд цөмийн энергийн аюулгүй ажиллагааг урт хугацааны туршид хангаж чадах АТЛАС (Ослын симуляшний хувьд ахисан түвшний дулааны гидравликийн шалгалт)-ын тухайөнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Солонгос Улс үзүүлэн гаргасныг танилцуулсан.

Мөн чуулганы үеэр 09 дүгээр сарын 16-ны өдөр Энэтхэг Улсад өндөр түвшний шингэн цацраг идэвхт хаягдал /ШЦИХ/ -аас цези-137 изотод гаргаж авах өөрийн технологи боловсруулсан талаар Энэтхэгийн цөмийн энергийн комиссын дарга Ратан Кумар Сингх тус чуулганы хүрээнд зохион байгуулсан Цөмийн технологийн талаарх хэлэлцүүлэг дээр мэдэгджээ.