Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

“Хитачи” компани Литва Улсад Цөмийн эрчим хүчний станц барихад бэлэн гэж Япон Улсын Элчин Сайд мэдэгдэв

“Хитачи” компани Литва Улсад Цөмийн эрчим хүчний станц барихад бэлэн гэж Япон Улсын Элчин Сайд мэдэгдэв

Литва улсын Эрчим хүчний сайд Рокас Масюлисэрчим хүчний аюулгүй байдал нь маш чухал геополитикийн асуудал хэмээн онцлон, "Өнөөдөр эрчим хүчний аюулгүй байдал нь зөвхөн эрчим хүчний бодлогын асуудал биш, энэ нь геополитикийн аюулгүй байдлын маш чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Одоо Эрчим хүчний бодлогын шинэчлэлт хийх зорилт нь төрөлжсөн, тогтворжсон, аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр эрчим хүчний бодлого бий болгох явдал” гэж Вильнюс хотноо зохион байгуулагдсан “Цөмийн эрчим хүчний хөтөлбөрийг хөгжүүлэх тухай” сэдэвт семинарын үеэр хэлсэн байна.

Япон, Их Британи, Польш болон Балтийн орнуудын Засгийн газрын тэргүүнүүд,эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд, Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээч нар энэ долоо хоногт Вильнюст цөмийн эрчим хүч, хүний ​​нөөцийн хөгжил, олон нийтийн санаа бодлын талаар хэлэлцсэн гэж Эрчим хүчний яам мэдээлэв.
            Литва Улсад суугаа Японы шинэ элчин сайд Тойоей ШигедаЯпон улсын Засгийн газар Висагины цөмийн эрчим хүчний станцын төслийг дэмжиж байгаагаа баталсан юм.
Хитачи Висагин төслийн хөрөнгө оруулалтын Төслийн удирдагч Такао Курихарын хэлснээр Хитачи компани нь реакторыг суурилуулах болон бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явцыг сайжруулснаар тэдэнд цахилгаан станцыг цаг хугацаанд нь төсөв хэтрүүлэлгүй барих боломжийг олгоно гэжээ.

Эх сурвалж: http://www.atomic-energy.ru