Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

С.Кириенко: ОХУ-ын төрийн өмчит корпораци “Росатом”-ын захиалга 300 тэрбум ам.доллар давсан байна

С.Кириенко: ОХУ-ын төрийн өмчит корпораци “Росатом”-ын  захиалга 300 тэрбум ам.доллар давсан байна

ОХУ-ын улсын корпораци “Росатом”-ын захиалга 300 тэрбум ам.доллар давсан тухай "Росатом" корпорацийн ерөнхий захирал Сергей Кириенко тус улсын Ерөнхий Сайд Дмитрий Медведевтэй 09 дүгээр сарын 18-ны өдөр уулзах үеэр мэдэгдсэн байна.

“Бидэнд 12 улс орноос ЦЭХС-ын 30 нэгжийн захиалга ирүүлсэн бөгөөд хэлэлцээрийн шатанд 5 орны 10 нэгжийн захиалга нэмэгдэхээр байна” гэж С.Кириенко дурьджээ.

Эх сурвалж: http://nuclear.ru/