Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

ОХУ дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн реактор барьж эхэллээ

ОХУ дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн реактор барьж эхэллээ

            ОХУ-ын Ульяновск мужийн Димитроград хотод цөмийн эрчим хүчний салбарын хөгжилд шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай хурдан нейтроны МБИР олон зорилтот судалгааны реакторыг барьж эхлэх албан ёсны нээлт болсон байна.

           МБИР реакторыг ОХУ-ын эрдэм шинжилгээний төв "Цөмийн реакторын эрдэм шинжилгээний хүрээлэн”-ийн газар дээр барих юм. Реакторыг 2020 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.

           МБИР дэлхийд одоо ашиглагдаж, баригдаж, төлөвлөгдөж байгаа судалгааны реакторууд дотроос хамгийн их чадалтай байх бөгөөд түүний дулааны хүчин чадал 150 МВт байх юм.       

           МБИР-ийн өвөрмөц шинж чанар нь шинэ, өрсөлдөх чадвартай, аюулгүй цөмийн эрчим хүчний төхөөрөмж бий болгох өргөн хүрээний судалгааны ажлууд болон ялангуяа цөмийн түлшний эргэлтийг битүү болгох асуудлыг шийдэх боломжтой юм.

           Шинэ реакторын үндсэн дээр олон улсын төв байгуулахаар төлөвлөж, шинэ төрлийн цөмийн түлш, хийцийн материал, дулаан дамжуулах шингэний судалгааг хийж, реакторт янз бүрийн зориулалттай цацраг идэвхт изотопыг үйлдвэрлэж, үүнээс гадна реакторт анагаах ухааны чиглэлээр судалгаа хийх боломж бүрдэж байгаа юм байна.