Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Сургалт

“Гадаад орчны цацрагийн хяналт” сэдэвт дагалдах сургалт явагдаж байна

“Гадаад орчны цацрагийн хяналт” сэдэвт дагалдах сургалт явагдаж байна

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Японы атомын энергийн агентлаг хамтран “Гадаад орчны цацрагийн хяналт” сэдэвт дагалдах сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Япон Улсын Боловсрол, урлаг, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас санхүүжүүлж, Япон Улсын Атомын Энергийн агентлагаас зохион байгуулдаг “Сургагч багш нар бэлтгэх” хөтөлбөрт Ази, Номхон далайн бүсийн Бангладеш, Индонез, Казакстан, Малайз, Филиппин, Тайланд, Вьетнам, Монгол зэрэг 8 орон хамрагддаг. Энэ жилээс тус хөтөлбөрт Турк, Саудын Араб улсууд нэгдэн орсон бөгөөд Монгол Улс 2012 оноос хамрагдан салбарын мэргэжилтэн, судлаачдыг сургаж байгаа билээ.

 “Сургагч багш бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдсан мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, багш нар өөрийн олж авсан мэдлэгээ түгээх дагалдах сургалтыг Япон Улсын Атомын Энергийн агентлагийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвийн багш нартай хамтран 2014 оноос амжилттай явуулж эхэлсэн.

Тус сургалтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цаг уур, орчны шинжилгээний газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Физик технологийн хүрээлэн, МХЕГ-ийн Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургууль, Цөмийн физикийн судалгааны төв, Геологийн төв лаборатори, Цацрагийн аюулгүй байдал, цөмийн технологийн мэргэжлийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус 14 байгууллагын 23 албан хаагч оролцож байна.

Сургалтад Япон Улсын Атомын Энергийн агентлагийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн зөвлөх Нобүёши Арай, Цацрагийн хамгаалалтын албаны орлогч менежер, доктор Хироки Фүжита нар хүрэлцэн ирж, гадаад орчны цацрагийн хяналтын талаарх Япон улсын туршлага, хяналтын арга, аргачлалын талаар хичээлүүдийг зааж байна.

Энэхүү “Гадаад орчны цацрагийн хяналт” сэдэвт дагалдах сургалт нь салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, гадаад орчны цацрагийн хяналтын тогтолцоог сайжруулах, бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.