Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

Австрали Улс Энэтхэг Улсад уран нийлүүлэх сонирхолтой байна

Австрали Улс Энэтхэг Улсад уран нийлүүлэх сонирхолтой байна

Австралийн Мужийн Хөгжлийн газрын гүйцэтгэх захирлын төлөөлөгч Паул Хэйтэрсай “Бизнес стандарт” сонинд өгсөн ярилцлагадаа “Бид уран олборлолт болон цөмийн эрчим хүч хариуцдаг Энэтхэг Улсын Засгийн газрын төлөөлөлтэй хийсэн уулзалтандаа маш их олзуурхаж байна. Австрали Улсын Засгийн газар болон Энэтхэг Улсад уран нийлүүлэх гэрээ хэлэлцээрийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж, урьдчилсан байдлаар улс хоорондын гэрээ үзэглэсэн ба Өмнөд Австрали нь Энэтхэг Улс руу урт хугацааны аюулгүй байдлыг хангасан уран нийлүүлэлтийн санал тавихаар том алхамыг хийхээр боллоо” хэмээжээ.

Өмнөд Австралийн гол төлөвлөгөө нь Атом энергийн төслийн цөмийн түлшний хэрэгцээнээс хамаарч уран нийлүүлэх нь хамгийн чухал гэж үзэж байна. 

Энэтхэг Улсад нийтдээ 2015 оноос 2016, 2019 оноос 2020 онуудад 5780 мегаватт цахилгааныг гаргах эх үүсвэр бүхий даралтат усан реакторт ашиглагдах 5,940 тонн байгалийн уран UO2, Тарапурын атомын цахилгаан станц-1 болон 2-т 60 тонн бага баяжуулсан уран, Куданкулам цөмийн эрчим хүчний төсөл 1 болон 2-т ойролцоогоор 250 тонн бага баяжуулсан уран хэрэгцээтэй байна.

Австрали Улсын Ерөнхий сайд Тони Абботт өнгөрсөн оны 09 дүгээр сард хийсэн айлчлалынхаа хүрээнд Энэтхэг Улс болон Австрали Улсын цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Эх сурвалж: http://www.business-standard.com