Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Тамил Наду муж “Куданкулам” ЦЭХС-ын эхний нэгжийн үйл ажиллагааг сэргээхийг шаардаж байна

   Энэтхэг улсын Тамил Наду мужийн ноён сайд Джаярам Джаялалита 10 дугаар сарын 07-ны өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендре Модид хандаж “Куданкулам” ЦЭХС-ын эхний нэгжийн үйл ажиллагааг сэргээхэд туслах хүсэлт тавьжээ. Сайд Н.Модид өгсөн захидалдаа “Энэтхэгийн цөмийн эрчим хүчний корпораци» -д (NPCIL) шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хүссэн байна.