Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

БНФУ-ын “АРЕВА” групптэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа..

БНФУ-ын “АРЕВА” групптэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа..

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат, Бүгд Найрамдах Франц Улсын “Арева” группийн гүйцэтгэх захирал хатагтай Анн Лувержон нар цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Цөмийн энергийн газарт гарын үсэг зурлаа.
 
Цөмийн судалгаа хийх болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахад хамтран ажиллахаар хоёр тал тохирлоо. Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах судалгаа хийх, цөмийн хаягдлын менежмент, цөмийн аюулгүй байдал, цацрагийн болон хүрээлэн байгаа орчныг хамгаалах, цөмийн эрчим хүчийг ашиглах салбар дахь хоёр талын болон олон улсын эрх зүйн орчныг цаашид хөгжүүлэх, боловсронгуй болгохтой холбоотой мэдээлэл солилцох чиглэлээр хоёр тал хамтран ажиллах боломжтойг санамж бичигт дурджээ. Ингэхдээ эрдэм шинжилгээний судалгаа хийх, бага хурал, симпозиум, зөвлөгөөн зохион байгуулах, цөмийн энергийн салбарын боловсон хүчин бэлтгэх, эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, оюутан солилцох, суралцуулах, цөмийн энергийн хамтын ажиллагаанд тулгуурлан төсөл боловсруулж хэрэгжүүлэх, зэрэг хэлбэрээр хамтран ажиллах юм.
 
Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид өргөтгөн гүнзгийрүүлэх нэгдмэл эрмэлзэлтэй байгааг үндэслэн энэхүү санамж бичгийг байгуулжээ.