Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

С.Кириенко: Армен Улсын Засгийн газар Цөмийн эрчим хүчний станцын тусламжтай цахилгааны тарифыг бууруулах боломжтой

С.Кириенко: Армен Улсын Засгийн газар Цөмийн эрчим хүчний станцын тусламжтай  цахилгааны тарифыг бууруулах боломжтой

Армен улсын “Мецамор” ЦЭХС-ын үйл ажиллагаа тус улсад цахилгааны тарифыг бууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэнэ хэмээн 10 дугаар сарын 07-ны өдөр "Атоэкс Армен" бага хурлын үеэр "Росатом" корпорацийн тэргүүн Сергей Кириенко мэдэгдсэн байна.
        Өмнө нь 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр Армен Улсын нийтийн үйлчилгээний зохицуулах хороо цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг энэ оны 08 дугаар сарын 01-нээс 16% нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь тус улсад олон нийтийн эсэргүүцэл өрнөхөд хүргэсэн байна.
          Тус улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа ЦЭХС-ын нэгж нь нийт цахилгаан эрчим хүчний 35- 37%-ийг хангаж байгаа нь Армен Улсын эрчим хүчний аюулгүй байдлын асуудал, хэрвээ “Мецамор” ЦЭХС гэнэт үйл ажиллагаагаа зогсоох юм бол Армен Улсад цахилгаан эрчим хүчний тарифыг гурав дахин өсгөх шаардлагатай болно. Арменийн Засгийн газар “Мецамор” ЦЭХС-ыг ажиллуулснаар айл өрх, аж ахуйн нэгжийн тарифыг ихээхэн бууруулах боломжтой юм" -гэж    

С.Кириенко хэлжээ.

            Тэрээр ОХУ-ын “Росатом” корпораци болон Армен Улс 2015 оны 02 дугаар сарын эхээр Арменийн ЦЭХС-ын насжилтыг уртасгах ажлын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан байна.
Талууд ажлын санхүүжилтыг ОХУ-ын экспортын зээлээр жилийн 3% хүүтэй нийт 300 сая ам.долларын хэмжээтэйгээр хийж, эргэн төлөлтийг 2019 оны 01 дүгээр сарын 15-аас хийхээр тохиролцжээ.
Эх сурвалж: http://www.atominfo.ru