Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Болгар Улс цөмийн реактор шинэчлэх болон нэгийг нэмж барихад 6.6 тэрбум гаруй ам.доллар хэрэгтэй

Болгар Улс цөмийн реактор шинэчлэх болон нэгийг нэмж барихад 6.6 тэрбум гаруй ам.доллар хэрэгтэй

зураг. “Козлодуй” атомын цахилгаан станц (NPP).

         Болгар Улсад үйл ажиллагаа явуулж буй хоёр цөмийн реакторын насжилтыг уртасгах болон нэгийг нэмж барихад зориулж, нийт 6.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хайж байгааг албаны хүн Пүрэв гаригт мэдэгджээ.


          "Бид эхний ээлжинд “Козлодуй” ЦЭХС-ын тав болон зургаа дахь нэгжийн насжилтыг уртасгах хүчин чармайлт гаргана" гэж Парламентийн Эрчим хүчний хорооны гишүүн Александр Ненков Засгийн газар болон Парламентийн эрх баригч олонхийн нэрийн өмнөөс мэдэгдэж, “Үүнтэй холбогдуулж Засгийн газар 1000 МВт-ын чадалтай энэ хоёр нэгжийг 2050 он хүртэл үйл ажиллагаагаа явуулах боломжийг хангахын тулд 650 сая евро (728 сая ам.доллар)-гийн санхүүжилт олох хэрэгтэй. Нөгөө талаас, төр “Козлодуй” ЦЭХС-ын долоо дахь нэгжийг барих замаар тус улсын цөмийн эрчим хүчний чадавхийг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж байна. Засгийн газар энэ нэгжийг барихад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хөрөнгө оруулагчдад урилга илгээсэн байгаа. Долоо дахь нэгжийг барихад 5.3 тэрбум евро шаардлагатай ба энэ нь ДНБ-ний асар их хувийг эзэлж байгаа тул Засгийн газар эрсдэл хүлээхийг хүсэхгүй байна. Гэсэн хэдий ч бид үндэсний эрх ашгаа хамгаалж, “Козлодуй” ЦЭХС-ын долоо дахь нэгжийг барих хөрөнгө оруулагч бүрийг урьж байна”-хэмээн А.Ненков “Цөмийн аюулгүй байдлын хүний нөөцийн хөгжлийн олон улсын семинар” дээр хэлсэн байна.


“Козлодуй”  станц нь Болгар Улсын ганц ЦЭХС бөгөөд улс орны жилийн нийт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн гуравны нэгээс илүүг хангадаг байна.

Эх сурвалж: http://www.nuclearpowerdaily.com