Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

"ИНКОТЕК КАРГО" компани Бангладеш Улсын "Руппур" ЦЭХС-ын тоног төхөөрөмжийг тээвэрлэж эхлэв

       ОХУ-ын  "Инкотек карго" компани нь Бангладеш Улсад “Руппур” ЦЭХС-ын барилгын тоног төхөөрөмжийн эхний ээлжийг ачуулсан байна.

        Бангладеш Улсын анхны цөмийн эрчим хүчний станц "Руппур"-ыг барихад хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2011 оны 11 дүгээр сард гарын үсэг зурсан билээ.

       "Руппур" ЦЭХС-ын барилгын ажлыг ОХУ-ын зээлээр санхүүжүүлж байгаа төсөл бөгөөд "Инкотек карго" компани нь цөмийн эрчим хүчний супер хүнд болон том ачаа тээвэрлэдэг ОХУ-ын зах зээлд тэргүүлэгч компаниудын нэг юм.

Эх сурвалж: http://www.atomic-energy.ru