Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

Турк Улс 3 дахь ЦЭХС-аа барина.

Турк Улс 3 дахь ЦЭХС-аа барина.

Турк Улсын Эрчим хүч ашигт малтмалын сайд Али Рыза Алабоюн, Фото: Анадолу

Турк улсын Эрчим хүч, ашигт малтмалын сайд Али Рыза Алабоюнтус улсынгурав дахь цөмийн эрчим хүчний станц барих төлөвлөгөөг баталжээ.
         "Цөмийн эрчим хүч Турк Улсын хувьд чухал ач холбогдолтой, бид Кыркларэлмужийн Ийнеадахотын ойролцоо гурав дахь цөмийн эрчим хүчний станц барих зорилготой байна" - хэмээн А.Алабоюн 10 дугаар сарын 14-ний өдөр "Анадолу" агентлагт болсон дугуй ширээний ярилцлага дээр дурьджээ. Одоогоор санамж бичигт гарын үсэг зурсан АНУ-ын “Вестингхаус Электрик Ко” болон БНХАУ-ын “Улсын цөмийн эрчим хүчний технологийн корпораци” (SNPTC) компаниудаас санал ирсэн, мөн уг төслийг Япон Улсын тал бас сонирхож байна хэмээн тэмдэглэсэн байна. Тэрээр “Сири улсад явуулж байгаа ОХУ-ын цэргийн үйл ажиллагаа Орос-Туркийн харилцааны хурцадмал байдал нь “Аккую” ЦЭХС-ын төсөлд нөлөөлж чадахгүй, боомт болон дэд бүтцийн барилгын ажил хэвийн үргэлжилж байна” гэжээ.

           ЦЭХС-ын төслийн хүрээнд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдэж байгаа юм байна.

http://nuclear.ru/news/97338/