Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Волгодонскийн“Атоммаш” Беларусийн цөмийн эрчим хүчний хөтөлбөрт оролцож байна.

Волгодонскийн“Атоммаш” Беларусийн цөмийн эрчим хүчний  хөтөлбөрт оролцож байна.

Беларусийн ЦЭХС-ын ВВЭР-1200 реакторын их биеийн ачилт, фото: Атомэнергомаш

  Волгодонскийн“Атоммаш” (“Атомэнергомаш”-холдингийн үйлдвэрлэлийн газар) Беларусийн ЦЭХС-ын 1 дүгээр блокын ВВЭР-1200 реакторын их биеийг үйлдвэрлэн 10 дугаар сарын 14-ний өдөр захиалагч тал руу илгээхээр ачуулсан байна. Энэ нь төрийн өмчит корпораци "Росатом" -ын бүрэлдэхүүнд багтаж байгаа "Атоммаш"-ын бараг 30 жил завсарласны дараа хийсэн реакторын анхны хэсэг юм.

         “Атомэнергомаш” ХК-ийн Ерөнхий захиралАндрейНикипеловБеларусийн ЦЭХС реакторын их биеийн тээвэрлэлтийн ёслолд оролцож хэлсэн үгэндээ "Чанарын хяналтын бүх үе шатыг амжилттай давж, хугацаанд нь хэрэглэгчиддээ хүргэж байна" гэжээ.

        "Атоммаш" нь 2012 онд “Росатом" -ын бүрэлдэхүүнд орж, цөмийн эрчим хүчний станцын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг сэргээж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн нийт хөрөнгө оруулалт нь 2 тэрбум рубль болжээ.
Одоогийн байдлаар "Атоммаш" нь цөмийн эрчим хүчний станцын иж бүрдэл, үүний дотор реактор, уурын генераторын хэсэг гэх мэт тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг ОХУ-ын цорын ганц “цөмийн арал” аж ахуйн нэгж юм. Тус үйлдвэр нь жилд 4 багц тоног төхөөрөмж үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ.