Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Армен Улс шинэ цөмийн эрчим хүчний станц барих бодлоос татгалзахгүй байна

Армен Улс шинэ цөмийн эрчим хүчний станц барих бодлоос татгалзахгүй байна

Армен Улсын Эрчим хүч, байгалийн нөөцийн яамны сайд тус улсад шинэ цөмийн эрчим хүчний станц барих бодлогоо орхихгүй, цөмийн эрчим хүчний станц барих талаар хэдэн жилийн өмнө зарласан. Энэ бодлого өнөөдөр ч гэсэн хэвээрээ, цөмийн эрчим хүчнээс өөр сонголт байхгүй, зүгээр л сүүлийн үед янз бүрийн асуудлаас болоод удааширсан хэмээн мэдэгдсэн байна. “Цөмийн эрчим хүч хамгийн үр өгөөжтэй, чанартай, найдвартай, хямд эрчим хүчний эх үүсвэр хэвээр байгаа тул Армен Улс түүнээс татгалзах бодолгүй байна" хэмээн яамнаас нь баталжээ.