2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Гадаад мэдээ

ОХУ-ын “Росатом” Төрийн өмчит корпораци “Барака” Цөмийн эрчим хүчний станцад эхний ээлжийн баяжуулсан ураныг 2016 онд хүргэх болно

ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпораци нь Арабын Нэгдсэн Эмират улсын “Барака” Цөмийн эрчим хүчний станцад эхний ээлжийн бага баяжуулсан ураныг 2016 онд хүргэх болно гэж  АНЭУ-ын Үндэсний цөмийн корпорацаас мэдэгджээ.

             “Барака” ЦЭХС-ын түлшийг Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэх бөгөөд ОХУ болон АНЭУ-ын хооронд 2012 онд байгуулсан урт хугацааны гэрээгээр бага баяжуулсан уранаар “Росатом”-ын Гадаад худалдаа хариуцсан нэгж “Техснабэкспорт” хангах юм байна. 

Эх сурвалж: http://www.atominfo.ru