Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

Францын ”EDF” болон Хятадын “CGN” компаниуд Их Британид ЦЭХС барина

Францын ”EDF” болон Хятадын “CGN” компаниуд Их Британид ЦЭХС барина

Франц Улсын эрчим хүчний” EDF” болон Хятад Улсынцөмийн “CGN” компаниуд Их Британи дахь Цөмийн эрчим хүчний станцыг барихад хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслол Лондон хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпиний айлчлалын үеэр болсон хэмээн "Скай ньюз" мэдээлжээ.

          Сомерсет хотод 1600 МВт чадал бүхий 2 блоктой ЦЭХС-ыг 2025 он гэхэд барьж дуусгахаар төлөвлөж байна. Гэрээ, хэлэлцээрийн дагуу “EDF” компани барилгын ажлыг гүйцэтгэх бөгөөд Хятадын тал төслийн 24 тэрбум фунт стрилингийн нийт зардлын 30% -ийг санхүүжүүлэх юм байна.

Эх сурвалж: http://www.atomic-energy.ru