Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

ОХУ-ын цөмийн батарей хийх судалгааг 2016 онд дуусгана.

ОХУ-ын цөмийн батарей хийх судалгааг 2016 онд дуусгана.

 

http://www.atomic-energy.ru/files/styles/center/public/images/2015/10/batereika.jpg?itok=jm9XnzycОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпорацийн Ерөнхий захирлын орлогч Вячеслав Петрушков ТомскийнПолитехникийн Их Сургуультай хамтарч Орос улсад анхны жижиг хэмжээтэй, урт хугацаанд ашиглах боломжтой никель-63 изотоп дээр суурилсан цөмийн батарейн цикл судалгааг 2016 онд дуусгана хэмээн сэтгүүлч нарт мэдээлсэн байна.

Өмнө нь ТПИС-ийн хэвлэлийн албанаас Уулын-химийн нэгдлийн (Ангарскийн УХН-ийн, Красноярск муж) захиалгаар эрдэмтэд бага чадалтай бета-волтийн зайн "чөмөг" бий болгохоор ажиллаж байгээ талаар дурьджээ. Судалгааны реакторын тусламжтайгаар ТПИС-ийн эрдэмтэд тогтвортой изотоп никель-62-оос никель-63-ийн изотопыг гарган авч түүний үндсэн дээр 50 орчим жилийн турш үйлчлэх чадвартай цөмийн зай бий болгох юм байна.

В.Першуков "Маш хямд, маш урт хугацаанд ажиллах зайг бий болгох нь чухал бөгөөд зах зээл ч байна, энэ чиглэлээр ажиллах сонирхолтой үйлдвэрлэгчид ч байна, гол нь энэ бүтээгдэхүүнийг гаргаж авах хэрэгтэй" гэжээ.

 

http://www.atomic-energy.ru/news/2015/10/23/60669