Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

Б.Джаксалиев: Казахстан Улсын цөмийн эрчим хүчний станцын нийлүүлэгчийг 2017-2018 оноос хойш сонгоно.

Казахстан өөрийн нутаг дэвсгэр дээр анхны цөмийн цахилгаан станц барих стратегийн түншээ 2017-2018 оноос хойш сонгох болно гэж Алма-Ата хотод 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан ТУХН-ийн цахилгаан эрчим хүчний зөвлөлийн 48 дугаар хуралдааны үеэр Казахстаны Эрчим хүчний дэд сайд Бахытжан Джаксалиев мэдэгджээ.

ЦЭХС барих боломжтой байршлаар Курчатов хотын ойролцоо болон Балхаш нуурын эрэг гэсэн 2 газрыг сонгоод байгаа аж.

"Одоогоор стратегийн түншээ сонгох ажил үргэлжилж байгаа бөгөөд дараагийн 2-3 жилд бид тодорхой газар, хамтрагчаа зарлах болно гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд Казахстанд мэдэгдэхүйц /3500 МВт/ нөөц хүчин чадал бий болгосон ба эрчим хүчний хэрэгцээг тооцоолсноор 2025 оны босгон дээр ЦЭХС шаардагдахаар байна" хэмээн Б.Джаксалиевын хэлснийг Казахстаны хэвлэл мэдээлэл иш татсан байна.

 

http://nuclear.ru/news/97415/