Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

ОХУ Аргентин Улсад шинэ цөмийн эрчим хүчний реактор барих боломжтой.

ОХУ Аргентин Улсад шинэ цөмийн эрчим хүчний реактор барих боломжтой.

ОХУ-ын ЕрөнхийлөгчВладимир Путин Аргентины удирдагч Кристина Киршнертэй телевизийн ярилцлагад оролцох үеэр ОХУ-ын "Зарубежнефть" компани Аргентинд газрын тосны бүтээгдэхүүний тоног төхөөрөмжийг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа, “Росатом” ТӨК тус улсын “Атуча” ЦЭХС-ын зургаа дахь блокыг барих хэлэлцээр хийж байгаа тухай дурьдсаныг Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

ОХУ болон Аргентин Улс 04 дүгээр сард Аргентин Улсын нутаг дэвсгэр дээр Цөмийн эрчим хүчний станц барих талаар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.

"Газпром" Аргентины нутаг дэвсгэр дээр байгалийн хийн үйлдвэрлэл, тээвэрлэлт, хуваарилах тал дээр ажиллаж эхэлснээс гадна ОХУ-ын компани троллейбус угсрах төвийг нээх төлөвлөгөөтэй байна"- гэж В.Путин хэлжээ.

 

http://www.atomic-energy.ru/news/2015/10/23/60675